Өнөөдөр хотын даргыг НИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан болж байна. Хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Хотын даргад өрсөлдөх эрх НИТХ-ын бүх төлөөлөгчдөд байгаа. Энэ удаад АН-ынхан цөөнх тул аль ашигтай санал тавьсанд нь үйлчлэхээр байгаа. Харин МАН-аас С.Амарсайхан нэр дэвших бол бие дааж С.Мөнхчулуун нар нэр дэвшихээр байгаа. Гэвч өнөөдөр морин цагт эхлэх байсан хуралд АН-ынхан нэг цагийн завсарлага авлаа. Тодруулбал, Хотын даргын асуудлыг яаралтай шийдвэрлэж даргатай болмоор байгаагаа хуралдаан болгон дээр асуудал болгон дэвшүүлж байсан НИТХ-ын Ардчилсан намын бүлэг өнөөдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох НИТХ-ын VII чуулган эхлэхтэй зэрэгцэн 1 цагийн завсарлага авч хуралдааны танхимыг орхин гарсан.

Тэдний энэ байдал өнөөдөр ч үргэлжлэх гэнэ. Тодруулбал, МАНАН бүлгэмийн нэг тал гэдгээ батлан харуулж өмнөх чуулганы санал хураалтад М.Энхболд, Ц.Сандуйгийн даалгавраар нэр дэвшсэн С.Мөнхчулуунд саналаа өгсөн Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын тэргүүтэй НИТХ-ын Ардчилсан намын бүлэг энэ удаагийн чуулганыг ч мөн адил будлиантуулах нь тодорхой болжээ. Хурал, чуулган бүрт нь яаралтай Хотын даргатай болж нийслэлийн иргэдэд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн бахирч байсан НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн нөхөд ам, үйлдэл хоёроо алд дэлэм зөрүүтэйгээ нотлон харуулж Хотын даргыг сонгох асуудлыг албаар гацаасаар байна.