“Дурласан сэтгэл”-ээр охидыг уярааж, “Цас хаялсан үдэш”-ийн болзоонд урин “Чинийх” хэмээн зүрхээ даатгаж явсан хамтлаг бол “Номин талст” юм.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежоос уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Номин”, “Талст” хамтлагууд ийн нэгдсэнээр рок попын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нэмсэн түүхтэй. Угтаа бол реп, хип хоп бүжгээр хоорондоо өрсөлдөж явсан хөвгүүд нэг л өдөр дуу хоолойгоо нэгтгэсэн хэрэг. Хайрын үгтэй уянгын дуунуудыг нь охид залуус сонсох дуртай болсноор тус хамтлаг урлагийн тайзнаа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм.

Цаг хугацаа өнгөрч улирахын цагт хамтлагийн гишүүд тус тусынхаа амьдралыг хөөж, тусдаа уран бүтээл хийх болсон. Номин талст хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөнг мэдэхгүй хүн үгүй.

Нэг хэсэг нам гүм байсан тэрээр шинэ эхнэрийнхээ хоол хийх урлагийг олон нийтийн сүлжээгээр гайхуулж эхэлсэн. Номин талстыг орхисон Т.Дэлгэрмөрөн Дуучин Т.Найдандоржтой хамтран “Өссөн нутаг” дууг дуулж клипжүүлэхэд Дээгий “нийтийн дуу”-руу урвах нь уу даа гэсэн таамгыг үзэгчид дэвшүүлэх болсон.

Т.Дэлгэрмөрөн “нийтийн дуучин” болох нь уу гэсэн үзэгчдийн таамгыг тэрээр өөрөө батлаж  “Морин хуур” наадмын нийтийн дуу төрөлд Яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатарын өөрт нь зориулж бичсэн шүлэг, Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн хөгжим “Намайг санаж буй” дуугаар өрсөлдөж гала тоглолтонд оролцох эрхтэй болсон ба”Завханы” хэмээх тодотголтой гавьяат С.Батсүхтэй хамтарч ирэх “Март-8”-ныг угтаж “Тархи Зүрх” хэмээх тоглолтыг хийхээр болжээ.

 

 

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал