ХҮҮДЭЭ ХЭЛЭХ ҮГ

Хоол цай нь хурдан болдог, бас ямар ч хоолыг амттай хийдэг, хийснийхээ дараа гал тогоо нь дэлбэрчихсэн юм шиг байдаггүй тийм л бүсгүйг эхнэрээ болгоорой миний хүү .

Сайхан хоол болж байх хооронд гал тогоонд дэлгэгдсэн бүхэн буцаад байр байрандаа орж байх ёстой юм шүү дээ уг нь бол .

Аяга хоолоо залхууран, уурлан байж зуурах эмэгтэйгээс ” агуу сайхан зүйл ” хүлээх хэрэггүй .

Нэгэнт өөрөө ч бас идэх хоолоо уурлан, залхууран байж хийдэг тийм эмэгтэйгээс хол яваарай.

Өөрийн ходоодыг хайрладаггүй эмэгтэй, гэр бүлийнхээ төлөө ихийг хийх ухаан ,сэтгэл байхгүй ээ.

Ямар ч эмэгтэй хүн их бага хэмжээгээр гал тогооны өрөөнд амьдралынхаа нэжгээд цагийг өнгөрөөх болдог нь амьдралын бичигдээгүй жам ,хууль юм.

Гараас нь юм гардаггүй хүний сэтгэлээс юу ч хараад нас үл гүйцнэ хүү минь .

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ