Даргад бялдуучлагчдыг өнөө цагт “долоогчид” гэж нэрлэдэг юм билээ. Ийм нэгэн супер “долоогч”-ийн тухай мэдээллийг та бүхэндээ нэрийг нь зарлахгүйгээр хүргэе. Тэрбээр өдгөө ШШГЕГ-т хурган дарга”-ын албан тушаалыг хашиж буй билээ. Долоогч “хурган дарга” одоо ч тэр, өмнө ч тэр шат ахиж албан тушаалд хүрэхийн тулд хамт ажиллаж байсан журмын нөхдөө, дарга нарыгаа хэвлэлд захиалга өгөн бичүүлж албан тушаалаас нь өчиггүйгээр “арчуулж” байсан арчаагүй нэгэн.

Тухайлбал, “хурга дарга” анх Батжаргал генералын үед ШШГЕГ-т төлөөлөгчөөр ажилд орж олон даргынхаа мууг үзсэний хүчинд сразу майеор гэдэг шиг “хурган дарга”-ын албан тушаалд шат ахин өгсөж очсон тухайг тус газрынхан одоог хүртэл шивэр авир гэж ярьдаг. Хэрвээ уншигчид санаж буй бол 2015 онд ШШГЕГ-ын удирдлагуудын тухай мэдээлэл хэвлэлээр гарч шуугиан тарьж байсан. Тухайн үед дарга нар нь мэдээлэл хаанаас, хэнээс гарсан тухайг эрж сурахад нөгөө муу долоогч “хурган дарга” айж сандран мэдээлэл өгсөн сэтгүүлч дээрээ гүйн ирж “Ахаа намайг бодоорой” гэдэг шиг мэдээллийг чандлан нууцлахыг гуйж байсан гэдэг. Хэрвээ тэр үед сэтгүүлч “хурган дарга”-ыг эх сурвалжаа хэмээн дарга нарт нь алтан хошуу хүргэсэн бол долоогч өнөөдрийнхөө албан тушаалд лав байхгүй байсан.
Ингэж л супер долоогч маань албан тушаалд хүрэхийн тулд даргыгаа, өөрийг нь албан тушаалд хүргэсэн анд нөхрийгөө золиослож даргын суудалд хүрсэн гэхээр бөөлжис цутгамаар. Угаасаа долоогч мэргэжлээр гаршсан “хурган дарга” ирсэн дарга болгоныгоо хэзээ ч үнэн зөв мэдээлэлээр хангадаггүй мөн хооронд нь эвдэрүүлцдэг байна. Бас болоогүй ээ, долоогч “хурган дарга” өөрөө өндөг шиг өөгүй нэгэн болж бурууг бусдаас хайдаг муу зуршилтай нэгэн аж.
Уг нь Монголчууд эртнээс бялдууч түшмэдийг төрийн үйл хэргээс ангид байлгаж, бялдууч нарт хатуу хуулийн цээрлэл хүлээлгэж байсан түүхэн уламжлалтай. Хаад ноёдыг бялдууч түшмэдүүд л эгэл олноос хөндийрүүлж, шударга бус шийдвэр гаргахад нөлөөлдөг гэдэг. Мэдээж иймэрхүү долоогчдыг төрүүлсэн хүмүүс нь улстөрчид. Тэд тусгай чиг үүрэг бүхий хуулийн байгууллагад салбарыг нь мэдэхгүй хүнийг гаднаас тавих, чадваргүй боловсон хүчнээр хангах, судалгаа байхгүйгээр тушаал дэвшүүлэх гээд олон хууль бус үйлдлийг сонгууль болгоны дараа хийдэгээс болж долоогчид олширсон нь энэ. Энэ бүхнийг тоочоод байгаагийн учир нь гэвэл ШШГЕГ-ын дарга, Бргиадын генерал Ц.Амгаланбаяр энэ долоогчийг хэн бэ гэдгийг мэдээсэй гэсэндээ үзэг цаас нийлүүлсэн хэрэг.
Тиймээс эрхэм генерал аа, хажууд тань байгаа супер долоогч таны тухай ч хошуу амаа худалдаж, нэр хүндийг чинь буртаглаж яваа гэдгийг хэлж сануулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, хажууд чинь сүүдэр шиг дагаж, сайн хүний дүрд жүжиглэдэг “хурган дарга” нэг л өдөр таныг худалдана гэдгийг хэлчихье.
Сэтгүүлч би бээр дараагийн дугаартаа нэрийг нь нууцалсан долоогч “хурган дарга”-ын увайгүй үйлдлийг хашиж буй ажил албан тушаал, нэр устай нь олон нийтэд хүргэх болно.

Р.Саруул