2010 оны 09-р сарын эхээр “Тусгай салаа” нэртэй 60  ангит кино нээлтээ хийж үзэгч түмний хүртээл болсон билээ.  Тухайн киноны гол дүрүүдийн нэг байлдагч Дэндэв буюу  жүжигчин Т.Эрдэнэбаяр юм.   Тухайн үед кино дэлгэцэнд гарснаас хойш  хүмүүсийн хувьд Эрдэнэбаяр биш Дэндэв болсон.  Тэрбээр Монголын үндэсний телевизийн кино программын дуу оруулагчаар ажилладаг.

“Ааваа зорино” дуугаар жүжиглэхээс гадна дуулах авъяастайгаа харуулсан тэрээр Монгол цэргийн бахархалын өдөрт зориулж  тоглолтоо хийхээр болжээ. Анхны бие даасан тоглолтоо “Ааваа зорино” дуугаараа нэрлэжээ. Тоглолт 2019 оны 03-р сарын 15-нд UB Palace-ийн концертийн их танхимд ганцхан удаа болно.

Тоглолтонд С.Батсүх /МУГЖ/, Г.Батбаяр /МУГЖ/, Л.Чаминчулуун /МУГЖ/, Ч.Амаржаргал /МУГЖ/, П.Бат-Ундрах /МУСТА/, Ж.Сүрэнлхам нар болон “Fire” хамтлаг оролцох ажээ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 9711-2727  утаснуудаас лавлаж болох ба тоглолтын тасалбарыг UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.

 

“Ааваа зорино”, “Гараас тань атгая ээжээ”, “Амьдрал хайрласан бурхад”, “Энэрч элээх хорвоо” зэрэг олон түмний сэтгэл хүрсэн сайхан дуунуудыг хамтдаа дуулж байлдагч Дэндэвтэй нэгэн үдшийг өнгөрөөхийг урьж байна.

 

Тоглолтын реклам бэлэн боллоо

Posted by Erdenebayar Bayaraa on Wednesday, February 27, 2019

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал