Монголын ард түмнийг  дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл дуунд дуртай дуучин Монгол түмэндээ зориулж ирж буй 03-р сард ямар уран бүтээлч тоглолтоо хийх гэж буй товыг рок поп, нийтийн гэж ялгалгүй бүгдийг  нэг дороос Тас.мн мэдээлж байна.

 

03-р сарын 1-нд 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд  Бөх, дуучин Г.Батцэрэн “Амар төвшин” уран бүтээлийн тоглолт

03-р сарын 02-нд 19:00 цагаас Crocus Event Hall-д Дуучин П.Баярцэнгэл “For you” тоглолт

 

03-р сарын 03-нд АСА циркэд 19:00 цагаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Дэлгэртөр “Адараа шиг сайхан дуулмаар байна” тоглолт

#SHARE хийгээд хос тасалбарын эзэн болоорой.Та манай тоглолтыг ээж, аав, ахмад буурлууддаа үзүүлж баярлуулаарай.Тасалбар хүргэх утас 98981213

Posted by Адуучин Овогт Дуучин С.Дэлгэртөр on Saturday, February 16, 2019

 

03-р сарын 03,04-нд  UB Palace-ын концертын их танхимд 19:00 цагаас Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин С.Батсүх, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Тархи зүрх” цэнгүүн

 

03-р сарын 05-нд UB PALACE-ын концертын их танхимд МУСТА, Дуучин С.Нэргүй “Донж төгөлдөр” тоглолт

ДОНЖ ТӨГӨЛДӨР УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОНДОО ТА БҮХНИЙГЭЭ УРЬЖ БАЙНА

#Донж төгөлдөр аялгуунуудаа эгшиглүүлэх мөч тун удахгүй….🎶🎶🎶Ардын дууны уянгалаг эгшгээр цэнгэн баясаж байдаг Монгол түмнийгээ "ДОНЖ ТӨГӨЛДӨР" уран бүтээлийн тоглолтондоо урьж байна🙂🎼Хэзээ:2019-03-05нд🎼Хаана: UB PALACE-ын концертын их танхимд#Share хийж дэмжээрэй та бүхэн минь

Posted by Сүрэнхорлоо Нэргүй on Thursday, February 21, 2019

03-р сарын 06-нд 19:00 цагаас Corporate Convention Centre-д МУСТА, Дуучин С.Баттулга “Хүний сайхан хорвоод”

03-р сарын 06, 07-нд  19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд дуучин Д.Намсрайноров “Уран бүтээлийн бие даасан тоглолт”

 

 

03-р сарын 08-нд ONE EVENT HALL-Д 18:00 цагаас Uverture хамтлаг “VIP MEMORY POP ORCHESTRA LIVE CONCERT”

03-р сарын 08-нд 19:00 цагаас Holiday Inn Hotel 2 давхар BALL ROOM-д Лодко “Гэргий” VIP тоглолт

03-р сарын 08-нд 20:00 цагаас AURUG PLACE-д Камертон хамтлаг “Хайр” тоглолт

03-р сарын 08-нд 15:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд “Баярлалаа ээжээ” Монгол улсын ардын жүжигчин, гавъяатуудын нэгдсэн хүндэтгэлийн дуун цэнгүүн

03-р сарын 07, 09-нд Corporate Convention Centre-д 19:00 цагаас МУГЖ Х.Болормаа, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА Э.Оюумаа буюу Гурван Маа-гийн хамтарсан “Сүүн аялгуу” тоглолт

03-р сарын 07, 08-нд Монголын Үндэсний Циркэд 19:00 цагаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа нарын хамтарсан “Сүүн үргэлжлэл” Joint concert

03-р сарын 09-нд 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд “Миний ээж хөөрхөн” тоглолт

03-р сарын 15-ны 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд Дэндэв буюу жүжигчин, дуучин Төрсайханы Эрдэнэбаяр “Ааваа зорино” анхны бие даасан тоглолт

2019 оны 03-р сарын 30-нд Corporate Concert Hall-д 18:00 цагаас Цагдаагийн сүлд чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Бямбасүрэнгийн Долгормаа “Хайрын урь” уран бүтээлийн тоглолт