2018 оны ажил, үйлчилгээгээрээ Б.Мөнхтөр даргатай Хүнс, хөдөө аж ахуйн газар, Л.Зоригтбаатар даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, А.Энхбат даргатай Цагдаагийн газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, У.Батмөнх даргатай Биеийн тамир спортын газар шалгарлаа. Харин нийгмийн салбарын үйлчилгээний шилдэг байгууллагаар Ц.Эрдэнэчимэг даргатай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Д.Бат-Эрдэнэ даргатай “Цант Орхон” ОНӨААТҮГ шалгарлаа.