Өнөөдөр аймгийн төвд тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутгаа дуурсгасан алдарт бөхчүүдийг төрүүлэн гаргах зорилгоор Сэлэнгэ аймаг сар шинийн барилдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Серик үзүүрлэн, аймгийн арслан М.Баярбаатар, аймгийн начин Баатарболд нар шөвгөрлөө.Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ нутгийн харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан хүрэлцэн ирсэн бол улсын тайлбарлагч Батнасан бөхийн барилдааныг тайлбарлан хүргэлээ.