Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.

Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сэлэнгэ аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Цаг үеийн нөхцөл байдал, хаврын хуурайшилт эрт эхэлж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан ой хээрийн түймрийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эргүүл постыг ажиллуулах, түймэр гарсан тохиолдолд аймаг, сум орон нутаг, онцгой байдлын байгууллагууд унтраах арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах, түймэртэй тэмцэх хүн хүч техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.