“Морин хуур-2018” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.

“Морин хуур-2018” наадмын нээлтийн үеэр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир, хүүхдийн  гэх тодотголтой хөгжмийн зохиолч С.Батболд нарыг шагналаа.

Нийтийн дууны төрөлд дуучин Д.Даваадорж “Чамтайгаа”
Мэргэжлийн дууны төрөлд Яруу найрагч Д.Пүрэвдорж , Хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, дуучин Б.Батбаатар нарын “Тусгаар тогтнол” уран бүтээл
Эстрадын дуу төрөлд Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн хөгжим Дуучин МУГЖ Б.Сарантуяа, Ган-Эрдэнэ /Камертон/ нарын “Энхийн элч монгол туургатан” уран бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

Төрөл тус бүрт шилдгээ шалгаруулж гран при шагналын төлөө УГЗ Ц.Пүрэвхүү, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хоёр тунан үлдэж “Морин хуур-2018 наадмын гран при шагналыг Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хүртлээ.