Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр. Энэ хүн бол Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг цацруулж, ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны аялгууг бүтээж яваа өнөө цагийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Өнөөдөр буюу 03-р сарын 04-нд түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний албыг хашиж байгаа билээ.

Эрхэм хөгжмийн зохиолчид уран  бүтээл бүр нь цэл залуугаараа оргилж байхын ерөөл өргөе өө.

 

 

 

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал