Багваахай нь хорт хавдар, халдварт шар, элэг, бөөр, ходоодны өвчнийг анагаана. Хэрхэн бэлдэхийг энд орууллаа.

Багваахай бол маш ач тустай ургамал бөгөөд элгийг хоргүйжүүлж, шээс хөөх шинж чанартайгаас гадна холестринийг бууруулж, цөс үүсэлтийг эрчимжүүлдэг ба жирэмсэн болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд нэн тустай.

Багваахай цэцгийг бохирдол багатай, автомашины замаас хол газраас түүх хэрэгтэй.

Түүний бүх хэсгүүд нь анагаах увдистай учраас ишийг нь хутгаар отголж түүнэ. Навчаар нь салат хийхэд сайхан болно, ингэхдээ навчийг нь өндөг ба төмстэй холино. Ийм салат нь улаан лооль ба бууцайгаар хийсэн салатнаас ч илүү их амин дэмтэй байдаг юм.

Түүгээр ч үл барам лууванд агуулагддагаас их каротин (А амин дэмийн урьтал бодис, орч) болон олон янзын эрдэс бодис, амин дэмүүдийг агуулдаг.

Багваахайн иш нь цусыг цэвэрлэж, гэдэсний өвчнийг илааршуулах ба бодисын солилцоог зохицуулж, цөсний хүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн ардын уламжлалт эмнэлэгт чихрийн шижин өвчнийг анагаахад хэрэглэдэг байжээ. Багваахайн ишнээс ялгардаг цагаан шүүсийг хортой гэх боловч, үүг арилгахад мөн хэрэглэнэ.

Цэцгээр нь сироп бэлтгэх ба түүнийг цус цэвэрлэх, хоол боловсролтыг сайжруулах, ханилга дарахад ашиглана.

Багваахайн шүүсийг хэрхэн бэлтгэх вэ?

Үүний тулд 400 ширхэг цэцэг түүгээд гурван литр хүйтэн усанд хийнэ. Цэцэг нь далд орох ёстой. Дээрээс нь 4 ширхэг нимбэг, 4 ширхэг жүржийг нимгэн зүсч хийгээд 24 цагийн турш хандална. Дараа нь холимгоо аарцны уут хийдэг даавуугаар шүүж, шингэнийг нь аваад 2 аяга саахар нэмж, байнга хутгаж 1,5 цаг буцалгана. Буцалгаад, өтгөрмөгц нь хөрөхөөс нь өмнө ариутгасан шилэн саванд хийнэ. Ийнхүү бэлдсэн сиропыг ханилага, ханиад, бронхитыг эмчлэхэд хэрэглэх бөгөөд хүүхдэд ч өгч болно.

Багваахайн цай:

Багваахайг түүгээд агаарт задгай тавьж хатаана. Хатаасан навчаар нь цай хийнэ. Байнга шинээр хандалж уух бөгөөд зөгийн балаар амталж болно. Гэхдээ модон халбага хэрэглэх ба металл халбагаар хутгаж болохгүй.

Багваахайн үндэс нь хорт хавдрыг анагаана

Багваахай цэцгийн анагаах увдисыг олон зууны турш мэдэж, хүндэтгэж иржээ. Түүгээр ч үл барам шинжлэх ухааны шинэхэн судалгаануудаар энэ цэцгийн үндэс хорт хавдрыг анагаадаг болохыг нээсэн юм.

Үндсийг бэлтгэхийн тулд та үндсийг нь аваад гадна талын хальсыг нь цэвэрлээд тэнцүү жижиг хэмжээтэй болгон зүсээд агаарт, задгай тавьж хатаана. Өөрөөр хэлбэл, жижиглэсэн үндэснүүдээ тохиромжтой гадаргуу дээр тавиад, хангалттай хэмжээний агаарын урсгалтай, сэрүүн газар 13 – 14 хоног тавьж хатаана. Хуруугаараа имрээд үзэхэд бутарч байвал үндэс хангалттай хатсан гэсэн үг. Дараа нь түүнийгээ цэвэр шилэн саванд хийж, харанхуй газар 1 жил хүртэл хугацаагаар хадгална.

Багваахайн үндэс нь бөөр, цөс, элэг, тунгалгийн системийг цэвэршүүлдэг. Тийм учраас түүнийг цөсний чулуу, артрит (үе мөчний өвчин, орч), өтгөн хатах ревматизм (хэрэх өвчин, орч), халдварт шар, батга, хаван зэргийг эмчлэхэд мөн хэрэглэдэг.

Цаашилбал багваахайг эмэгтэйчүүдийн олон өвчинд хэрэглэнэ. Ялангуяа хавдар, хорт хавдар зэрэг хөхний өвчнүүдээс сэргийлэх, эмчлэх, хөхний сүү, хүүхэд хөхүүлэхтэй холбоотойгоор хөхөнд үүссэн өвчнүүдэд хэрэглэнэ.

Багваахайн цайны жор:

Багваахайн хатсан навчийг нүдэж нутаглаад шилэн саванд хадгална. Өдөр тутам ½ цайны халбага хатаасан навчийг нэг аяга халуун усанд хийж, хандалж ууна. Үүнийг тогтмол уух хэрэгтэй

Багваахайн үндсээр бэлтгэх цайны жор:

Хатаасан багваахай ба хатаасан үндэс тус бүрээс 30 грамыг авч холиод 75 мл орчим усанд хийж, чимх давс нэмээд буцалтал халаагаад таглаж, 20 минут орчим таглаатай нь зөөлөн буцалгана. Дараа нь хандаа шүүж аваад өдөрт 3 аяга цай болгон хэрэглэнэ.

Эх сурвалж: Дүдзи Амрида уламжлалт анагаах ухааны эмнэлэг