Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж буй шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг хос дуучид Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм.

Дуучин Э.Түвшинсайхан сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж хань Э.Ууганбаяр нь арын албанд нь зүтгэж яваа сурагтай.

Яруу найрагч Сормууниршийн Дашдооров үг, Хөгжмийн зохиолч Дамбийнямын Жанчивын хөгжим “Мартагдашгүй Намар” киноны “Анхны Хайр” дууг  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч шинэчлэн дуулжээ.

MOSCAP нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн заалтын дагуу байгуулагдсан хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн эрх эзэмшигчийн бүтээл ашиглах  онцгой эрхийг хамгаалдаг Монголын улсын  Хамтын удирдлагын байгууллага юм.

Зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэн албан ёсны зөвшөөрөлтэй дуулж буй дуучин Э.Түвшинсайханы шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоцгооё

“Мартагдагшгүй намар” киноны дуу “Анхны хайр”

Үгийг С.Дашдооров
Аяыг Д.Жанчив
Дуучин Э.Түвшинсайхан

АНХНЫ ХАЙР-Э.ТҮВШИНСАЙХАН /МУСТА/

Та бидний зүрх сэтгэлд хоногшсон "Мартагдашгүй Намар" киноны "Анхны Хайр" уран бүтээлийг "MOSCAP" Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгээс албан ёсны эрхтэйгээр үзүүлж байна. МУСТА Э.Түвшинсайхан https://www.youtube.com/watch?v=QkrLNNVujGs&list=RDMMQkrLNNVujGs&start_radio=1

Posted by Дуучин Э.Ууганбаяр Э.Түвшинсайхан on Sunday, March 3, 2019

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал