Хүн төрөлхтөн эртнээсээ л мөнхийн рашаан хүртсэн мэт залуу сайхан төрхөө хадгалахыг эрмэлзэж ирсэн. Гэхдээ залуу тийм ч хэцүү биш. Учир нь бидний зарим үйл хөдлөл, зан авир, бас өмссөн хувцас л хөгшин харагдахад хүргэдэг аж. Тиймээс бид танд залуу харагдуулах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудаас хуваалцаж байна.

Дасгал хийхгүй байх

Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг үнэхээр үнэн үг. Та хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдий чинээ эрүүл, урт удаан амьдарна. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирч, арьс хурдан төлжиж, залууждаг. Судалгаагаар дасгал хийдэг хүн энгийн хүнээс есөн насаар залуу харагддаг нь тогтоогджээ.

Доош харж унтах

“Journal of Cosmetic and Laser Therapy” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар доош харж унтах нь нүүрний арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг өгүүлсэн байна. Тодруулбал, доош харж унтдаг хүний уруул, амны эргэн тойрны арьс үрчлээтэж, хамрын хэлбэрт нөлөөлдөг аж.

Агаарын бохирдол ихтэй газар амьдрах

Тамхи татах нь эрүүл мэнд, гоо сайханд уршигтайг хүн бүр мэднэ. Тэгвэл агаарын бохирдол ихтэй газар амьдарч бохир агаараар амьсгалах нь тамхи татсанаас дутахааргүйгээр хүний гоо сайханд нөлөөлдөг аж. Олон янзын химийн бодис, элементүүд хүний арьсыг шим тэжээлээ алдаж, эрт үрчлээтэхэд хүргэдэг. Германд хийсэн нэгэн судалгаагаар агаарын бохирдолтой хотод амьдардаг эмэгтэйн арьс эрүүл агаарт амьдардаг хүнийхээс 20 хувиар илүү хөгшрөлттэй байгааг тогтоожээ.

Утсаа байнга ширтэх

Ухаалаг утас олон давуу талтай шигээ бидний амьдралд олон сөрөг үр нөлөө үзүүлдэг. Францын судлаачдын явуулсан нэгэн судалгаагаар утасны цэнхэр цагаан гэрэл арьсан дээр гурван сар хүртэлх хугацаагаар үлдэх толбо, үрчлээг үүсгэдэг гэдгийг олж мэдсэн байна Гоо сайхандаа анхаардаг бол та утаснаасаа хол байгаарай.

Хэт их зурагт үзэх

Зурагт олон цагаар үзсэнээр хараа муудахаас гадна нүдний эргэн тойрон үрчлээтдэг. Английн “British Journal of Sports Medicine study” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийн хийсэн нэгэн судалгаагаар өдөрт нэг цаг зурагт үзсэнээр хүний нас 22 минутаар богиносдогийг тогтоожээ.

Өөрт таарахгүй хувцас

Хэдэн ч насны, ямар ч бие галбиртай хүн байсан яг өөртөө тааруулж захиалгаар оёоулсан хувцас л илүү сайхан зохидог байна. Биеийнхээ өө сэвийг нуух гэж оролдон өөрт томдсон эсвэл багадсан хувцас өмссөн хүн илүү овортой харагддаг аж. Тиймээс дөнгөж 20 настай хэрнээ бүдүүн хөлөө нуухыг оролдож өргөн өмд өмсвөл бараг таван насаар хөгшин харагддаг гэж стилист Жанис Хурлей (Janice Hurley) хэллээ.

Том хэмжээтэй гоёл чимэглэл

Том хэмжээтэй, нүсэр гоёл чимэглэл хүнийг шууд л хөгшин харагдуулдаг аж. Оронд нь хэзээ ч хуучрахгүй, энгийн, эгэл даруу зүүлт, бөгж ямар ч насны хүнд сайхан харагддаг гэдгийг санаарай.

Загварын чиг хандлагыг дагах

Хувцас загварын шинэ чиг хандлагад тааруулж өөрийн имиж, дүр төрхөө өөрчлөх нь зугаатай хэдий ч хүнийг наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг. Хувцасны брэндүүд хавар-зуны шинэ загвар гаргахад тэр нь дараа жилийнх нь зун намар моодонд орж байдаг. Тиймээс шинэ трэнд гарсан даруйд бусадтайгаа хөл нийлүүлэн алхах нь хүнийг хэт хичээсэн мэт харагдуулдаг.

Дан хар хувцас өмсөх

Хар өнгө хэзээд ч загварлагт тооцогддог мөн ямар ч насны хүнд зохидог билээ. Гэхдээ байнга хар хувцас өмсвөл хөгшин харагддаг. Харин цагаан өнгийн хувцас хүнийг бараг таван насаар залуу харагдуулдаг юм шүү.

Намхан өсгийтэй гутал

Энгийн гутал өмсөх тусам хүн хөгшин харагддаг гэж загвар зохион бүтээгч Бриттани Аллен (Brittany Allen) хэллээ. Хэдий энгийн шаахай зэргийг өмсөхөд гэмгүй боловч намхан, бүдүүн өсгийтэй гутал хүнийг өөр ямар ч гутлаас илүү настай харагдуулахад хүргэдэг байна.

Том цэцэгтэй хувцас

Том цэцгэн хээтэй, гэгээлэг өнгийн даашинз, банзал, цамц ямар ч эмэгтэйг наснаас нь овортой харагдуулдаг. Хэрвээ цэцэгтэй хувцас өмсөхийг хүсвэл аль болох жижиг хээтэй, хөх цэнхэр өнгийн хувцас сонгоорой.

Резинэн бүстэй өмд

Та залуу харагдахыг хүсвэл резинэн бүстэй өмднөөс татгалзаарай. Учир нь эдгээр өмд маш хурдан мууддаг болохоор таныг хуучин өмд өмссөн мэт харагдуулдаг аж. Биед эвтэйхэн хувцас өмсөхийг хүсвэл бариу ретүзэн өмд өмсөхийг зөвлөж байна.

Хуучин загвартай зангиа зүүх

1970-1980-аад онд загварлагт тооцогдож байсан өргөн загвартай хээтэй зангиаг огт зүүх хэрэггүй. Та яг л өнгөрсөн үеэс ирсэн хөгшин хүн шиг харагдах болно. Оронд нь нарийн, дундаж өргөнтэй, цэцгэн хээтэй эсвэл классик хар, хөх зангиа сонгоорой.

Хямд шил

Нүдний шилийг өдөр тутамдаа зүүдэг хүнд шил нь яг л өөрийнх нь биеийн нэг хэсэг шиг болсон байдаг. Амьдралын салшгүй нэгэн гоёл ч гэж хэлж болно. Тэгвэл энэ гоёл нь хямдхан, болхи хийцтэй байх тусмаа хүн хөгшин харагддаг байна.

Шилээ хүзүүнээсээ зүүх

Нүдний шилээ хүзүүнээсээ зүүвэл та өнгөрсөн үеэс ирсэн нэгэн шиг харагдах нь гарцаагүй. Бага насны хүүхдүүд их өндөр настай хүмүүс, уран дархан, оёдолчид л шаардлагатай бол шилээ хүзүүнээс зүүдэг шүү дээ.

Хэт их энгэсэг түрхэх

Нүүрнийхээ өө сэвийг дарахын тулд хэт их энгэсэг түрхсэнээр таны нүүрний үрчлээ илүү тодорч, наснаасаа хөгшин харагдана. Үүний оронд та нүүрээ будахаасаа өмнө өө дарагч бага зэрэг түрхээд дээрээс нь энгэсгээ нимгэн түрхэхэд л хангалттай.

Арьсны өнгөнөөсөө өөр өнгийн шингэн энгэсэг түрхэх

Өөрийн арьсны өнгөнөөс өөр өнгийн энгэсэг түрхвэл хүн бүр наснаасаа хөгшин харагддаг. Энэ нь хүний өөрийн арьсны гялалзсан байдлыг үгүй хийдэг ажээ.

Улаан уруулын будаг түрхэх

Уруулаа улаанаар будахад тохиромжтой, тохиромжгүй үе гэж бий. Хэдий улаан өнгө хүний анхаарлыг татдаг боловч тэр чинээгээрээ овортой харагдуулдаг. Ахлах сургуулийн сурагч уруулаа час улаанаар будсан байх нь нэг л зохимжгүй харагддаг шүү дээ. Тиймээс аль болох өөрийн арьс, уруулын өнгө насандаа таарсан өнгөөр уруулаа будвал зохимжтой. Мөн улаанаар будсан тохиолдолд шүд илүү шар харагддаг байна.

Үсний болон арьсны өнгө адилхан байх

Үсээ бараан эсвэл гэгээлэг өнгөөр будахаас таны дүр төрх хэрхэн харагдах нь шалтгаалдаг. Тухайлбал 40-өөс дээш насныхан хэт бараан биш өнгөөр үсээ будах нь залуухан харагдахад тусалдаг юм. Гэхдээ бүх насныханд үсээ арьсны өнгөнөөсөө хоёр тон бараан өнгөөр будвал залуухан харагдуулдаг гэж стилист Дайна Дурантини (Dayna Durantini) зөвлөлөө.

Саатай нүдний будаг

Бага зэрэг доош унжсан хэлбэртэй нүдтэй хүмүүс саатай нүдний будаг түрхэхээс татгалзах хэрэгтэй. Хэрвээ та өсвөр насны охин л биш бол хэт их саагаар нүдээ будаад хэрэггүй. Учир нь саа хүний анхаарлыг татдаг учир бусад хүмүүс таны нүдний будгаас гадна эргэн тойрны үрчлээг ч мөн олж харах болно.

Цэнхэр, хөх нүдний будаг

1970-аад онд моодонд орж байсан цэнхэр өнгийн нүдний будаг барагтай л бол хүнд зохидоггүй. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийг хэдэн насаар хөгшин харагдуулдаг. Тийм учраас аль болох арьсны өнгөтэй ойролцоо, бор, улбар шар өнгийн нүдний будаг түрхвэл зүгээр.

Хэт их борлох

Наранд түлэгдэж, борлосон арьс шим тэжээлээ алдаж, үрчлээтэж муухай болдог. Тиймээс хэт их наранд явж, арьсаа борлуулахаас зайлсхийгээрэй. Оронд нь нарны тос байнга түрхэж, арьсаа хамгаалж, Д витаминаа нөхөхийг зөвлөе.

Уруулаа хэт хүрээлж будах

Хөгшрөх тусам уруул нимгэрдэг гэдэг ч энэ нь таныг уруулынхаа хүрээг давуулан будах ёстой гэсэн үг биш ээ. Хэрвээ ингэвэл унжсан том уруултай мэт харагдах магадлалтай.

Нүдэнднэ зузаан контур тавьж будах

Хэт зузаан хар контураар нүдээ будвал та хулсны баавгай шиг харагдана. Тэгж харагдахыг хүсэхгүй л байгаа биз дээ? Үд дунд таны нүдний будаг буухад нүдэн доогуур хөхөрч улмаар наснаасаа хөгшин харагдахад хүргэнэ.

Ботокс шахуулах

Ботокс бол урт хугацааны зүйл биш. Хоромхон зуур таны уруулыг том болгож, эсвэл үрчлээтсэн арьсыг тань тэнийлгэдэг. Харин дараа нь арьс ядрахад ботокс арилаад л өгнө. Мөн залуу охид гоё сайхан харагдахын тулд нүүрэндээ ботокс шахуулбал ихэнх тохиолдолд наснаасаа хөгшин харагддаг ажээ.

Олон жил нэгэн хэвийн үс засалттай явах

Хуйх, үс хөгширдгийг санаарай. Үсийг дөрвөн сар тутамд тайруулбал шинэхэн мэт болж, хурдан ургадаг. Мөн үсний засалтаа арван жил тутамд шинэчилбэл та залуу харагдах болно шүү.

Үсээ байнга дээр боох

Үсээ байнга дээр боовол хуйх ядарч, арьс унждаг нь аль хэдийнээ батлагджээ. Тиймээс аль болох үсээ сул тавьж эсвэл доор боохыг зөвлөе.

Шулуун чёлк

Үсэнднн чёлк тавихаар шийдсэн бол байнга арчилж, янзалж байхгүй бол хэт хуучинсаг, хөгшин харагдана шүү. Байнга индүүгээр дотогш нь эргүүлэх шаардлагатай. Эсвэл налуу засалттай чёлк хийлгүүлээрэй.

Үсээ буруу хагалах

Үсээ яг голоор нь хагалж, хуваах нь тийм ч зөв сонголт биш. Оронд нь хөмсөгний харалдаа далий хагалахыг зөвлөе.

Бөгтийх

Нуруу цэх явах тусам та илүү цоглог, эрч хүчтэй, залуухан харагддаг. Харин бөгтийвөл аль эрт хөгширсөн мэт таны насыг хэдэн арван насаар дардаг гэдгийг санаараай.

Жимс, ногоо хэрэгтэй хэмжээгээр идэхгүй байх

Эрүүл хооллолт нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлдөг. Мацаг барьж, жимс, ногоо сайн идвэл арьс ч мөн адил залууждаг ажээ.