Өндгийг гоо сайханд ашиглах НАЙМАН арга


1. Арьс чангалах –

өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.

2. Нүдний хавдрыг буулгах –

цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.

3. Тослог арьсны маск –

овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.

4. Хуурай арьсны маск –

өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавина

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск –

өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск –

өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.

7. Үсний маск –

оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсг хугацааны дараа угаана.

8. Үс гялалзуулах маск –

лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.