Өөрийн хоёр дахь амьдралаа зарлаж хайрлагдаж дээдлэгдэж яваагаа өдөр бүр цахим ертөнцөөр зарлаж буй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Тэрээр солонгон аашт Х.Анандагаагийнхаа гоё сайхан, гоо үзэсгэлэнг үргэлж магтсаар ирсэн ч өчигдөр өөрийн цахим орчинд ийм пост оруулжээ.

Бид хоёрт амттай хоол хэрэггүй амин хэлхээ үнэн хайр хэрэгтэй.Бидний амьдралыг дүгнээд хэрэггүй аймаар зүйлийг даваад туулчихсан юм.Бидэнд зовлон гэдэг юу ч биш жаргал гэдэг сонин биш.Зүгээр л чин үнэн хайр хүндлэл байхад л болоо.Бусдыг нь бид бүтээчихсэн.Худал хуурмаг жүжиг хоосон дүр бидний амьдралыг дүүргэхгүй бас гэрэлтүүлэхгүй. Зөвхөн жинхэнэ хайр л биднийг амьдруулдаг юм аа хүмүүсээ.Бид бас тэгж л хайрлахыг хүсдэг.
Үнэнд гүйцэгдсэн хүн үнэнг л олж хардаг. Тэр үнэн бол ЭЭЖ шиг минь байдаг даа…

Үүнийг уншсан дагагчид нь түүнийг Х.Анандатайгаа муудалцаж дээ гэж хардаж байна. 

Х.Анандагийн хоолны зөвлөгөөний лайваар нь үзэгчид мэднэ. Тэрбээр Д.Зөөлөнсий охины сайн ээж, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн халамжит хань болсныг хүн бүр мэднэ. Харин Х.Ананда яагаад Т.Дэлгэрмөрөнг ийм пост бичихэд хүргэв гэдэг үүнийг уншсан хүмүүст сонин байна.