Банк бус санхүүгийн байгууллага бол өндөр хүүтэй “мөнгө угаадаг” газар гэдгийг хүн бүр мэднэ. Харин үүний эсрэг байж, мөнгөний бодлогод анхаарах ёстой Монгол банкны захирлууд ББСБ-тай ажээ. Тодруулбал, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид Монгол улсын хэмжээнд нийт 595 ББСБ бүртгэлтэй байна. Тэгдээрийн тавд нь Монголбанкны ажилчид хамааралтай ажээ. Үүнийгээ тэд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг аж.

Тодруулбал,
• Монгол банкны салбарын захирал Төмөрзандан ГАН-ОД гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Ялгуулагч” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.
• Монгол банкны салбарын захирал Цэрэнжавын МӨНХБАЯР гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Баруун-Урт хөгжил” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.
• Монгол банкны газрын захирал Тамирын АМАРСАЙХАН гэгч нь “Бат энд инвест” ББСБ-ыг 50 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.
• Монгол банкны Ахлах хянан шалгагч Данжилаа овогтой ГАНБАТ гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Арвис-Итгэл” ББСБ-ын 65.8 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Өмнө нь буюу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн байхдаа 2014, 2015 онд тэрбээр уг ББСБ-ын 31.5 хувийг эзэмшдэг байсан аж.
• Монгол банкны хэлтсийн захирал Пүрэвдоржийн ЭРДЭНЭТУЯА гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Болд кредит” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.

Ялгуулагч ББСБ-ын үүсгэн байгуулагч нь Монгол банкны салбарын захирал Төмөрзандан ГАН-ОД өөрөө бөгөөд 2007 онд байгуулж байжээ.

“Баруун-Урт хөгжил” ББСБ-ын үүсгэн байгуулагч нь Цэрэнжавын Ариунаа гэгч бөгөөд 2005 онд байгуулж байсан. Эгч эсвэл дүүгийнхээ байгуулсан энэхүү ББСБ-д Монгол банкны салбарын захирал Цэрэнжавын МӨНХБАЯР 100 хувь эзэмшдэг юм байна.

Бат энд инвест ББСБ-ын үүсгэн байгуулагчдын нэг нь Монгол банкны газрын захирал Тамир овогтой АМАРСАЙХАН мөн бөгөөд 50 хувь эзэмшдэг юм байна


Арвис-Итгэл ББСБ-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдын нэг нь Монгол банкны Ахлах хянан шалгагч Данжилаа овогтой ГАНБАТ. 2007 онд байгуулагдсан энэ ББСБ-ын 65.8 хувийг эзэмшдэг.


Болд кредит ББСБ нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. Х.Болдбаатар гэж хүний үүсгэн байгуулсан энэхүү ББСБ-ыг Монгол банкны хэлтсийн захирал Пүрэвдоржийн ЭРДЭНЭТУЯА гэгч нь 100 100 хувь эзэмшдэг аж.


Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй дээрх нэр бүхий захирлуудынхаа талаар Монголбанкны хэвлэл: ББСБ-тай хамаарал бүхий 5 хүн байгаа. Бүгд ХОМ-дээ албан ёсоор мэдүүлж ирсэн. Гэхдээ Төв банкинд ажиллаж байгаа хүнд ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзсэн тул байгууллагын дотоод журмаар зохих арга хэмжээг авсан, авч ажиллаж байгаа.
Нэг нь үүсгэн байгуулагч байсан. Гэхдээ хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан, ББСБ нь татан буугдаад хэдэн жил болсон гэдгийг нь СЗХ-ноос албан ёсоор тодорхойлж, одоо хамааралгүй болохыг нь тогтоож өгсөн. Бусдыг нь манай хуулийн хэлтсийнхэн тодруулж байгаа. Миний ойлгосноор яг өөрсдөө ч биш, хамаарал бүхий этгээд нь л ББСБ-тай учир ХОМ-доо мэдүүлсэн юм шиг байна лээ. Ер нь бол албан ёсоор ХОМ-дээ мэдүүлээд явсан учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм билээ. Гэсэн ч байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авсан. Тэрийг нь бол хэлэх боломжгүй байна, Ер нь бол наад асуудлаа нэг их сэвээд хэрэггүй дээ. Банкны салбар анхаарлын төвд байгаа ийм үед нэрмээс л болно.” Гэдгийг хэлэв.

Бид энэхүү мэдээллээрээ хэн нэгний нэр хүнд, эрх ашигт халдахыг зорилго болгосонгүй. Гагцхүү Монголбанкинд ажиллдаг нэр бүхий албан тушаалтай ББСБ-тай болохыг нээлттэй мэдээлэлд тулгуурлан хүргэсэн болно.