Даваа гараг бүрийн орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэг үзэгч олноо хүрдэг бөгөөд сүүлийн үед түүний нэвтрүүлэгээр орсон зочид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай ярьж байгаа билээУржигдар л гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх орж нэлээд хэдэн ноцтой яриаг дэлгэн ярьсан билээ. Тэгвэл энэ бүх зүйлд Ерөнхийлөгч асан Элбэгдорж тэсгэл алдсан бололтой, өөрөө энэхүү нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаагаа жиргэжээ.

 

Тэгвэл түүний энэ хүсэлтэд уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн үгээ дайн мөн л цахим орчинд хариу тайлбар хийсэн байна. “Үзэгчид таныг 30 жил “хошгируулсан” гээд дургүй байна шүү. Харин та ” 3 сая инээд” шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой…” хэмээн сэтгүүлч бүсгүй үг дайжээ.

 

Олон нийтийн зүгээс сэтгүүлч бүсгүйн энэхүү тайлбарыг доромжилж байна хэмээн шүүмжилсэн. Тэгвэл үүнд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,  “3 сая инээд шоу нэвтрүүлэгт орвол зохимжтой гэснийг доромжлол гэж байгаа хүмүүсийг гайхна. Тэр үнэн саак нэвтрүүлэг, бас Цензургүй ярианаас илүү үзэгчидтэй. Би байнга үзэж баясан хөөрдөг…. Гэтэл зарим хүмүүс доромжлогдвол 3 сая инээд нэвтрүүлэгт ордог гэх гээд байна уу… Яасан бачуухан дотортой улс вэ” хэмээсэн байх юм.