Монголын эрдэмтэн, зохиолч, дууны яруу найрагч, СГЗ Үржингийн Хүрэлбаатарыг мэдэхгүй хүн үгүй билээ. 500 гаруй дууны шүлэг бичиж дууны хаан хэмээн нэрлэгдэх болсон тэрээр сүүлийн жилүүдэд оюуны өмч, зохиогчийн эрхийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийг удирдан яваа билээ.

Сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан тэрбээр сайн сэтгүүлч бэлтгэх ажлыг хийсээр байгаа. Түүний бэлтгэсэн гарын шавь нар өнөөдөр Монголын сэтгүүл зүйд үнэлэгдэж, өөрийн гэсэн хийсэн бүтээлтэй  нэр хүндтэй байдаг.  Цахим ертөнцөд хамгийн идэвхтэй байдаг түүний отгон шавь Б.Мөнхжаргал өвөл ТҮК-ийн ажилчдад халуун аарц өгч, Улаан чулуутын хогийн цэг дээрх хүмүүст хоол өгөх зэргээр  сайн үйлсийн аянгаараа танигдсан гэж болно.

Б.Мөнхжаргалын хувьд дахин нэгэн сайн үйлсийн аянг хийж байна. Тодруулбал,  тархины хатингаршил оноштой ой таван сартай Б.Ирээдүй хүүд туслах “Б.Ирээдүйд ирээдүй хайрлая” аян эхлүүлжээ. Тэрээр Б.Ирээдүй хүүгийн эмчилгээний зардал болох 35 сая төгрөгийг цуглуулах аянг эхлүүлээд 14 хоног болж байгаа ба одоогоор эмчилгээнй зардал 20 сая төгрөг цуглаад байгаа юм. Б.Ирээдүй хүү болон хүүгийн ээж Г.Болортуяа нар энэ сарын 21-нд БНХАУ-д эмчилгээнд явахаар болсон байна.

Б.Мөнхжаргал олны танил, олон дагагч хүмүүсийг хүүгийн хандивын аянд нэгдэхийг уриалж байгаа ба одоогоор Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Жүжигчин Э. Ууганбаяр, Загвар өмсөгч О.Уянга, Н.Сарнай , Дуучин, зураач Т.Бат-Очир, жүжигчин А.Цэгмид нар нэгджээ.

Бяцхан зүрхэнд амьдрал, Ирээдүй хүүд ирээдүй хайрлаарай 💞
Хандивын данс:
ХААН БАНК 5720469308 Болортуяа
ТӨРИЙН БАНК 107400102321 Болортуяа