Өөрийн хоёр дахь амьдралаа зарлаж хайрлагдаж дээдлэгдэж яваагаа өдөр бүр цахим ертөнцөөр зарлаж буй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Тэрээр солонгон аашт Х.Анандагаагийнхаа гоё сайхан, гоо үзэсгэлэнг үргэлж магтсаар ирсэн. Тэрээр тун удахгүй дахин үрийн зулай үнэрлэх гэж байгаагаа олон түмэнд зарлалаа.

Тэрээр өөрийн фэйсбүүк хаягтаа

Солонгон аашт Зөөсий бид хоёрыг бүтэн болгодог.Тэр маан нь тун удахгүй маамуулна аа.Хаврын улирал хүн бүрийг ядраадаг.Харин тэр улам л жавхаажаал,харах тусам хайр хүнлэлийг минь энэ богино хугацаанд улам ихээр татаж,ханаж цадаагүй тэр нэгэн эдлэх ёстой байсан амьдралыг утга учиртай болгоод л бид үнэхээр утга учрыг олох мэт ээ.Хэсэг хугацаанд хэл чимээгүй болно оо хэл амнаас холуур дайжина аа.Үүнийг хүн бүр мэднэ ээ.Биднийгээ гэсэн сайхан сэтгэл бүхэнд чинь өнгө нэмж таны хүндлэл дотор бидний хайр ургаж байдаг.Бид түүнийгээ сайн сайханд тултал хайрлана хамгаална аа.
Буянаар учирсан амраг минь
Буурал хорвоог жаргаж элээнэ ээ
Далайн сувд шиг дэргэд гэрэлтэх
Солонгон аашт аймаар аашт
Хайртай чамдаа. хэмээн бичжээ.