Өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа МУСТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 21 аймгаар аялан тоглож байгаа билээ. Нэг аймагт 2-3 удаа тоглож байгаа  МУСТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар МУСТА Э.Чулуунчимэгийн тоглолтоос хоёр хоногийн өмнө тоглох хуваарь авсан нь цахим орчинд олны анхаарлыг татаад байсан билээ.

Тэд аймаг тус бүрийн тоглолтын мэдээлэлээ видео хэлбэрээр “Амьдрал-21 аялан тоглолт” цуврал хэмээн хүргэсээр ирсэн. Өчигдөр өөрийн төрсөн нутаг болох Эрдэнэт хотод болсон тоглолтын видеог оруулсан бөгөөд түүн дээр дуучин Б.Болд өөрийн ээжид хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр Б.Болдын хүү Б.Жавхлан ээж аавдаа баяр хүргэж алга ташиж олны хайрыг хүргэжээ.