Голомт банк болон хотын захиргааны байрны баруун жигүүрт гал гарсан байна. 17:45 цаг гарсан Галыг Онцгой байдлын алба хаагчид шуурхай унтраасан байна. Галын улмаас хүн гэмтэж бэртээгүй.

Гал гарсан хэсэгт модон эдлэл, агааржуулагчийн мотор байсан нь гал гарсан шалтгаан байх гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хотын захиргааны баруун жигүүрт НИТХ-ын хэвлэлийн алба, санхүү, НИТХ-ын бүлгийн ажлын хэсэг байрладаг ажээ.