Өнөөдөр тусгаар Монгол улсынхаа  бүрэн эрхт байдал, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн аугаа их “Эх орончдоо алдаршуулах өдөр”. Их Монгол Улсын өнөөдрийг хүртэлх өрнүүн их түүхэн замнал олон арван баатарлаг эх орончдын цусан гавьяатай салшгүй холбоотой юм.

Сэлэнгэ нутаг бол ардын хувьсгалын ялалтын буухиатай тэмцэгч, ялагч партизануудын өлгий нутаг, их түүхийг хадгалж үлдсэн газар нутаг. Энэ л сайн сайхан энх цагийг бидэнд авчирсан тэрхүү “Эх орончдын өдөр”-т зориулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аймгийн удирдлагууд, ахмад буурлууд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

Мөн эх нутгийнхаа төлөө баатарлагаар тэмцэж явсан партизануудын үр хүүхдүүдийн дурсамж уулзалтыг зохион байгуулав.