Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ жил 42 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад ,Кижинг , Улан-Үдэ ,Могойт, Хиагт болон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг клубудын нийт 36 багийн 711 тамирчид эрэгтэй, эмэгтэй 22 жинд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Олон улсын болон улсын 24 шүүгч шүүн явуулсан тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Монгол ардын намын хороо, Ерөнхий зохион байгуулагчаар Биеийн тамир спортын газар, Сэлэнгэ аймгийн чөлөөт бөхийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар ажиллалаа. Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн 42 дахь тэмцээний “Шилдэг шүүгч”-ээр Олон улсын шүүгч А.Дарханбаатар, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Спортын төв сургуулийн Т.Алтжин, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар  ОХУ-ын Иркутск мужийн Балдунов Владимар нар шалгарав.

Багийн дүнгээр 1-р байрыг спортын мастер Батдорж дасгалжуулагчтай Дархан хасу, 2-р байрыг Олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай спортын төв сургууль, 3-р байрыг Олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид эзэллээ.
Энэхүү тэмцээний эрэгтэй 90 кг жинд


Алтан медаль Ц.Мөнхбаяр /СТС /
Мөнгөн медаль Ш.Энхбаясгалан / Аварга /
Хүрэл медаль Э.Уугангэрэл / Хэнтий аймаг /
Хүрэл медаль Т.Эрдэнэтөгс / Аварга /
Эрэгтэй 80 кг жинд


Алтан медаль О.Баяндорж / Баянхонгор аймаг /
Мөнгөн медаль Д.Саранцогт / Өвөрхангай аймаг /
Хүрэл медаль Б.Баярболд / СТС /
Хүрэл медаль Б.Тэгшболд /Хэнтий /
Эрэгтэй 71 кг жинд


Алтан медаль А.Цэрэн-Очир / Хэнтий аймаг /
Мөнгөн медаль Б.Идэрхангай / Арслан /
Хүрэл медаль Г.Батзолбоо / Дорноговь аймаг /
Хүрэл медаль Балжинням / СТС /
Эрэгтэй 65 кг жинд


Алтан медаль Гармаяв Сандан / Улан-Үдэ /
Мөнгөн медаль Ж.Далайдорж / Баянхонгор /
Хүрэл медаль Рыгзынов Эрдэм / М агь /
Хүрэл медаль Э.Бат-Оргил /Хэнтий аймаг /
Эрэгтэй 60 кг жинд


Алтан медаль Я.Үржинжав / Женко /
Мөнгөн медаль Г.Мөнх-Эрдэнэ / Баянхонгор аймаг /
Хүрэл медаль Рийчинов Владимир / Кяхта /
Хүрэл медаль Г.Ганзам / Да-Хасу /
Эрэгтэй 55 кг жинд


Алтан медаль Н.Цэнгүүнбаяр / Айраг /
Мөнгөн медаль Данцанноров Арслан /М агь /
Хүрэл медаль Б.Батзориг / Алдар /
Хүрэл медаль М.Мөнхтөгөлдөр / Голомт /
Эрэгтэй 51 кг жинд


Алтан медаль Борогмонов Эрдэм / М агь /
Мөнгөн медаль Тугульдуров Андрей / Кяхта /
Хүрэл медаль Э.Энхболд / Төв аймаг /
Хүрэл медаль Батуев Руслан /Буриад /
Эрэгтэй 48 кг жинд


Алтан медаль И.Баярсайхан / Голомт /
Мөнгөн медаль Э.Цэрэндаваа / Голомт /
Хүрэл медаль Н.Ган-Эрдэнэ / СТС /
Хүрэл медаль Б.Ган-Эрдэнэ / 73 /
Эмэгтэй 65 кг жинд


Алтан медаль М.Рэнцэнханд / Хангарьд /
Мөнгөн медаль Г.Энхжин /Төв аймаг /
Хүрэл медаль З.Үүрийнтуяа / СХД /
Хүрэл медаль Д.Мягмарсүрэн / Алдартан /
Эмэгтэй 55 кг жинд


Алтан медаль Т.Алтжин / СТС /
Мөнгөн медаль Т.Рэнцэнмядаг / Алдар /
Хүрэл медаль Ринчинов Владимир / Кяхта /
Хүрэл медаль Э.Отгонбаяр / Өвөрхангай /
Эмэгтэй 45 кг жинд


Алтан медаль Г.Эрдэнэсүрэн / Өвөрхангай /
Мөнгөн медаль Э.Золжаргал / СТС /
Хүрэл медаль Э.Буман-Аюуш / Баянхонгор аймаг /
Хүрэл медаль О.Солонго / Да- Хасу / нар  тус тус шалгарлаа.