Хүүхэд багачуудыг хөдөлгөөний дутагдлаас гарган бие бялдарыг хөгжүүлэх, багийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, БТСГ-тай хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээний онцлог Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын өмнө тус наадамд аймгаа төлөөлөн оролцох шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байна. Өнөөдөр тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат албан ёсоор нээлээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн дарга, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр, аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх нарын албаны хүмүүс, баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо. Тэмцээний тоглолтууд 3 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн бөгөөд маргааш дүнгээ гаргана. Баг тамирчиддаа амжилт хүсье.