Хуульзүйн яамныхан албан хэрэгцээндээ зориулж татвар төлөгчдийн мөнгөөр  2018 оны “Lexus 570- Platinum signature” загварын машиныг худалдан авсан талаар шуугьж байсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “мундагдаж” тус машиныг заруулна гэж байв.

Дуулиан нэгэнт гарсан болохоор хэсэг хугацаанд ШШҮХ-ийн гаражид байсан уг машины эзэмшигч 2018 оны 08-р сарын 16-нд  өөрчлөгдөж Арсен Евгений гэх хүн болсон байна.

Өөрөөр хэлбэл олон нийтийн анхаарал өөр тийшээ сатаарах хүртэл ШШҮХ-ийн гаражид байрлуулж байгаад ийнхүү шинэ эзэнтэй болгосон бололтой.

Шинэ эзэн нь ийнхүү дүрэм зөрчсөн байх юм.

2017 оны есдүгээр сард Лексус моторсоос цоо шинэ тансаг зэрэглэлийн “Lexus 570” буюу  “platinum signature” загварыг анх танилцуулсан бөгөөд 2018 оноос showroom-үүдэд тавигдаж, зарагдаж эхэлсэн байна. “Lexus 570” загварын тус машин нь 130 мянган ам.доллар буюу 313 сая 950 мянган төгрөгтэй тэнцэх үнээр худалдаалагдаж байгаа юм билээ.

Харин энэ машиныг зарсан мөнгө улсын төсөвт орсон эсэхийг эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.