Яг л чи минь хавар шиг яруухан билээ

Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ

Яг л чи минь зун шиг янагхан билээ

Яг л чи минь зун шиг янаг энхрийхэн билээ

Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ

Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ

Яг л чи минь хайр шиг халуухан билээ

Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ….. хэмээн хайртай түүнийгээ жилийн дөрвөн улирлын хамаг л сайхантай зүйрлэсэн дахилттай “Яг л чи минь” дууны  үгийг Хурандаа Х. Энхтайван, аялгууг МУСТА Б. Лувсанравдан Хурандаа, МУСТА зохиожээ.

Хамгийн анх “Хайрын хавар”, “Ухаангүй дурлалд нүгэл үгүй”, “Хожимдсон хайр” зэрэг дуугаараа олон түмэнд танигдсан дуучин Д.Пэрэнлэйлхагва дуулсан байдаг. Сүүлд Нийтийн дуунд өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө үеийн залуусаа өнгөлж яваа дуучин бол  Д.Найдандорж шинэчлэн дуулж клипжүүлжээ.

“Яг л чи минь” дууг хэн нь сайн амилуулсаныг сонсогч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Дуучин Д.Пэрэнлэйлхагва “Яг л чи минь”

Дуучин Д.Найдандорж “Яг л чи минь”

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал