Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэг 2-р сарын 10-наас эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

“3 сая инээд” шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаар “Авьяаслаг Монголчууд-2018” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг элэглэгч бүсгүй Б.Буяндэлгэр оролцож жүжигчин МУГЖ М.Баярмагнай, МУСТА Д.Баттөмөр нарыг дөрвөн үеийн турш инээлгэж чадсанаар нэг сая төгрөгийн эзэн болсон юм.

Сонирхуулахад, нэвтрүүлэг нийт 5 үе шаттай байх юм. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.