Целлюлит гэдэг бол эмэгтэйчүүд бидний нэгэн дайсан. Тиймээс эртнээс целлюлит үүсэхээс сэргийлж, нэгэн үүсэж эхэлсэн бол бага дээр нь арилгах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд целлюлитийг хэрхэн арилгах тухай зөвлөмжийг хүргэж байна.

Целлюлитийг арилгах 3 төрлийн жор байна. Энэхүү бэлдмэлд НУНТАГ ГИЧ чухал үүрэгтэй. Гичийг зөгийн бал, оливын тос зэрэг зүйлтэй хольж хэрэглэх юм. Мөн танд хүнсний гялгар уут хэрэгтэй.

1. Гичний зуурмаг

Орц:

Нунтаг гич – 2 халбага
Халуун ус

Хийх арга:

Орцуудаа хооронд сайтар хольж, целлюлит үүссэн газар тавиад, хүнсний уутаар /хүнсний скоч гэж бас ярьдаг/ ороогоод 15 минут амарна. Дараа нь бүлээвтэр усаар цэвэрлэнэ.

2. Зөгийн бал болон гичний зуурмаг

Орц:

Нунтаг гич – 2 халбага

Зөгийн бал – 2 халбага

Халуун ус

Хийх арга:

Мөн адил орцуудыг хооронд нь сайтар холино. Дараа нь целлюлит үүссэн газар бэлдмэлээ түрхээд хүнсний уутаараа бмтүүлж бооно. 30 минут амраагаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэрвээ та хуурай арьстай бол чийгшүүлэх тос түрхээрэй.

3. Оливын тос болон гичний зуурмаг

Орц:

Нунтаг гич – 2 халбага

Оливын тос – 2 халбага

Халуун ус

Бэлтгэх арга:

Дээрх орцуудыг нийлүүлж сайтар хутгаад хэрэгтэй газраа түрхэж, хүнсний уутаараа бооно. 30 минут амраасны дараа бүлээн усаар угааж, чийгшүүлэх тосоо түрхээрэй.