ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үүрэг ажлаа хүлээлгэн өгөхтэй зэрэгцэн тус газрын харъяа албаны дарга бусдын гарт  амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал,  Өмнөговь аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  алба хаагч, ..-р хорих ангийн дэд дарга 38 настай эрэгтэй Б-г онц хэрцгийгээр буюу найман удаа хутгалан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна.  Талийгаач хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албаны ажлаар ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж. Энэ үеэр түүнийг  арван жилийн найз 38 настай Э нь Өмнөговь аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч , ..-р хорих ангийн  дэд даргыг цээжин тус газарт нь найман удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна. Сэжигтэн оргон зайлсан ба түүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн хайж нэг өдрийн дотор дайчлан баривчилжээ. Одоогоор гэмт хэрэг үйлдсэн сэжигтэнг цагдан хорьж шалгаж буй юм. Харин уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.