МУГЖ Т.Ариунаа, Г.Буяндорж нар хоёр хүүгийн аав ээж билээ. Том хүү Б.Алдаржавхлан нь найз бүсгүйтэй болсон. Харин бага хүү Б.Өнөболдыг нь олон нийт жоохон хүүхэд хэвээр нь төсөөлсөөр байгаа билээ. Тэгвэл Б.Өнөболд хүү ийм том залуу олсон бөгөөд өдгөө найз бүсгүйтэй болжээ. Найз бүсгүйтэйгээ жил илүү үерхэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэд кино үзэхээр явахдаа манай дуранд өртсөн юм.