Солонгос иргэнтэй гэр бүл болж, зовж шаналж, хүчирхийллийн золиос болж бие сэтгэлээрээ хохирсон эмэгтэйчүүд олон байдаг. Тэгвэл энэ асуудалд анхаарлаа хандуулж ажилладаг БНСУ-ын “Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв”-ийнхөн манай улсад ирэх 6-р сард 8 хоногийн хугацаатай ажиллахаар болжээ. Тэд Солонгос иргэнтэй гэрлэж байсан Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, Солонгос иргэнтэй гэрлэлтээ цуцлуулсан, цуцлуулаагүй байдлыг үл харгалзан тэдний эх орон дахь ахуй амьдралыг нүдээр үзэж тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа бүсгүйчүүдийг бүртгэж авах юм байна.

Солонгос иргэнтэй гэр бүл болж тус улсад амьдарч байгаад ямар нэг шалтгаанаар эх орон руугаа буцсан, буцахаас өөр аргагүй болсон, буцах гэж байгаа хүмүүс байвал энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа БНСУ-ын “Гадаад эмэгтэйчүүдийг хамгаалах холбоо”-ны зохион байгуулагч, орчуулагч Д.Нарантуяатай холбогдож болох юм байна. Түүний холбоо барих утасны дугаар болон фэйсбүүк хаягийг доор нийтлэв.
Солонгос дахь утасны дугаар:
02-733-9384
010-8517-1134

НҮҮР НОМНЫ ХАЯГ Д.Нараа

2019 оны 6-р сарын 10- 18-ны өдөр хүртэл Монголд холбогдох утасны дугаар 88015282 (МОНГОЛД БАЙХ ХУГАЦААНД Л ЭНЭ ДУГААРААР ХОЛБОГДОХ БОЛОМЖТОЙ)