Нийтийн дуучдын дотор өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн цээл хоолой, үзэсгэлэнт төрх, даруу зангаараа түмэн олны хүндэтгэлийг хүлээсэн дуучин бол Болдбаатарын Чанцалдулам юм. Тэрээр сүүлийн үед өөрийн ганцаарчилсан уран бүтээлдээ шамдан орж анхны бие даасан “Дууланхан хүлээе” цомогоо гаргасан. Хөдөлмөрч, дайчин дуучин бүсгүй өөрийн шинэ  уран бүтээлээ дүрсжүүлэн сонсогчдоо  уран бүтээлүүдээрээ “бөмбөгдөж” эхэлжээ.

“Хайрын зөн”, “Итгэ дээ” хэмээх шинэ дуунуудаа дүрсжүүлж ар араас нь хүргэсэн түүнийг дуулахаасаа гадна бүжиглэх, жүжиглэх авъяастайг клипүүдээс нь харж болохоор байна.

“Хайрын зөн” хэмээх дууны тухайд Авъяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч Д.Бердибек аялгууг зохиож яруу найрагч Гантулга шүлгийг нь бичиж “Хишиг” продакшн шинэхэн клипийг хийсэн бол “Итгэ дээ” дууны үг, аяыг Ж.Уламбаяр бичиж мөн “Хишиг” продакшн клипийг нь  бүтээжээ.

 

Ингээд та бүхэндээ үзэсгэлэнт, хөдөлмөрч бүсгүйн сэтгэл, зүтгэл шингэсэн шинэхэн уран бүтээлүүд болон сүүлийн үеийн зургуудаас нь  сонирхуулж байна.

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал 

Дуучин Б.Чанцалдулам  “Хайрын зөн” 

 

Дуучин Б.Чанцалдулам  “Итгэ дээ”