Өнөөдөр тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Түүнийг шагнал аваад гарч ирэхэд гэр бүл, шавь нар болон  хурсан олон Халуун элгэн нутаг дууг дуулан, алга дашиж, хөлөөр нь газар гишгүүлэхгүй буулгаж ирсэн юм.