Аливаа хүмүүн өргөст энэ хорвоод тэмцэж тулалдан, цусаа урсгаж, уйлаан чарлаантай оршдог. Тэгтэл нэг л өдөр Диваажингийн гэрэл түүн дээр тусч гийгүүлэх бөгөөд тэд гэнэт ухаарч сэрдэг билээ. Тэр эхэндээ энэ зол заяандаа итгэж ядах тул үүнд эргэлздэг, гэвч аажмаар итгэл үнэмшил олж, улмаар өөрийгөө тэлж эхэлдэг билээ. “Аврагдсан” уран зургийн тайлбараас…

Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр Корпрэйт конвэйшн центрт гарсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэн бууриа сэлгэн Монголын театрын музейд олон нийтийн хүртээл болж 4 дүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийлээ.

ИХ БАГШ уран бүтээлээ хүмүүний дотоодын төгс мөн чанарыг дуудан сэрээхийн төлөө туурвиж, диваажингийн гоо сайхныг шингээн урладгаараа онцлогтой.

Дэлхий дахинаа нээгдэж олон мянган уран бүтээлч, үзэгчдийн хүртээл болсон энэхүү алдартай үзэсгэлэн энэ сарын 5- наас 18 -ны ѳдрийг хүртэл олон нийтэд зориулагдан үнэ төлбөргүй гарах юм.

Үзэсгэлэнд Их Багш Чин Хайн зурсан уран зургаас гадна дэнлүү, ном, зэргийг дэлгэн тавилаа.

Өөрийн тэнгэрлэг мөн чанараа танихыг хүссэн хэн бүхнийг “Диваажингийн урам зориг” үзэсгэлэнгээр аялахыг урьж байна.
ХАЯГ: МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ