“Хүмүүсийн бодол эерэг байх тусам тэр хэмжээгээрээ тэд аз жаргалтай байдаг” – Авраам Линкольн

Шинжлэх ухааны судалгаагаар бид төрөхдөө тодорхой нэгэн аз жаргалын түвшинтэй төрдөг гэдгийг харуулдаг. Тэгэхээр зарим нь бусдыгаа бодвол илүү эерэг сэтгэгдэлтэй байдаг бол зарим нь эсрэгээрээ байдаг байна.Таны эргэн тойронд байгаа хүмүүс дунд хэтэрхий төв хүн байдаг уу? Тэгвэл магадгүй төрөлхийн зан чанар байх.

Таныг аз жаргалтай болгох хэд хэдэн аргууд бий.

#1. Бясалгал хийх.

Судалгаагаар бясалгал хийсний хэдхэн минутын дараагаар бид өөрсдийгөө илүү сэтгэл ханамжтай, амар амгалангаар мэдэрдэг. Бясалгал тогтмол хийснээр таны аз жаргалын түвшинг нэмэгдүүлж тархийг өөрчлөх болно.

#2. Өөрийн замыг багасга.

Боломжтой бол та өдөр бүр ажилдаа явах замд зарцуулдаг цагийг багасгах тухай бодох хэрэгтэй. Эсвэл өөрт шинэ газар олох хэрэгтэй. Энэ бол чухал зүйл!

Замд зарцуулж байгаа цагийг өндөр цалин халхлаад байна уу? Гэтэл эрдэмтэд үүнийг сөрөг нөлөөтэй гэдгийг баталсан.

“Хүн өдөр бүр түгжрэл дунд ажилдаа очдог бол тэрээр өдөр бүр тамын тойргийг давж гардаг”, -Даниэль Гилберт

#3. Бусдад тусал.

Орчин үед бүх зүйл “Би” гэдэг зүйлийн эргэн тойронд эргэлддэг. Хамгийн аз жаргалтай, амжилттай хүн бол өгөөмөр хүн юм.

Пинсельвани мужийн их сургуулийн Wharton бизнесийн сургуулийн профессор Адам Грантөөрийн дуртай нэгэн аргыг зөвлөдөг. “Хэн нэгэн өдөр бүр хэдхэн минутыг хэн нэгэнд туслахад зориулвал энэ нь тогтмол хийгдээд ирэх үед тэр хүн өөрийн хариуцлага мэт хүлээж авах бөгөөд тусламж хэрэгтэй хүнд ашигтай болж хувирна”.

#4. Өөрт чөлөөт цагийг худалдаж ав.

Харвардын бизнесийн сургууль болон Британий их сургуулийн хамтарсан судалгаагаар дэлгүүр хэсэж ахуйн зүйл худалдаж авахаас илүүтэй чөлөөт цагийг сайжруулж, өөрт зарцуулах нь илүү их аз жаргалыг өгдөг гэжээ.

Судалгаанд Канад, Дани, Нидерланд, АНУ-аас ойролцоогоор 6000 хүн хамрагдсан байна. Судалгааг зөвхөн хоёр асуулгатай явуулжээ. Та өөрийн чөлөөт цагийг сайжруулахын тулд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Та сард хэдэн удаа үүнийг хийдэг вэ?

Дунджаас ихийг зарцуулдаг хүмүүс илүү их таашаал авдаг гэдэг нь судалгааны үр дүнгээс гарсан бөгөөд оролцогсдын орлогын түвшин эцсийн үр дүнд огтхон ч нөлөөлөөгүй байна.

#5. Унтаж амрах.

Та үүний талаар таамаглаж байсан гэдэгт итгэлтэй байна.

#6. 30 секунд

Та хэн нэгэн ямар нэгэн зүйлтэй тэмцэж байгааг харж байна уу? Та түүнд туслаж чадах уу? Магадгүй та түүнд туслаж болох мэт харагдаж байгаа.

Шинжлэх ухааны үүднээс хэн нэгэнд туслахад зарцуулах 30-хан секунд таны тархийг эерэг химийн элементүүдээр дүүргэж, таныг бүтэн өдрийн турш эерэг байлгах болно гэжээ.

#7. Талархах.

Философийн доктор Брен Браун «12 жилийн турш судалгаа хийхдээ, баярлаж талархсанаа илэрхийлэлгүйгээр чин сэтгэлээсээ аз жаргал мэдэрч буй хүнийг харж байгаагүй» гэжээ.

Тогтмол талархаж, баярласнаа илэрхийлдэг хүмүүс өөрсдийгөө илүү их аз жаргалтайгаар мэдэрч, нойрны чанар сайжирч, эрүүл амьдралын хэв маягтай болсон байна.

#8. Саад бэрхшээлээс бүү зугт.

Судалгаагаар зовлон бэрхшээлийг даван туулсан хүмүүс түүнийг туулаагүй хүмүүсээс илүүтэй аз жаргалтай байдаг гэжээ. Бид хүнд хэцүү бэрхшээлтэй таарсанаар бидний хувь хүн төлөвшиж, дараа дараагийн саад бэрхшээлийг илүү сайн даван туулж, ирээдүйн талаар илүү эерэг бодолтой болдог байна.

#9. Аз жаргалыг юу бүрдүүлдэгийг ойлго.

Шинжлэх ухааны үүднээс аз жаргал гэдэг бол Та өөрийн амьдралд хэр сэтгэл ханамжтай байна мөн та өдөр тутмын амьдралдаа өөрийгөө хэрхэн мэдэрдэг гэдэг хоёр зүйлийн хослол юм.

#10. Аз жаргал хэцүү байж болно, гэхдээ энэ нь бууж өгөх шалтгаан биш.

Хэрэв та өөрийн цаг хугацааг зарцуулж бидний бэлтгэсэн мэдээллээс аль нэгийг нь хийж эхлэхэд та чин сэтгэлээсээ аз жаргалтай болно.

Аз жаргал үргэлж инээмсэглэхгүй. Аз жаргал бүх дэлхийн баялгийг эзэмшдэггүй. Түүн дотор байгаа асуудлуудыг анзаарахаас татгалзадаггүй. Аз жаргал бол сэтгэл ханамж, таашаал юм.