Ядаргаа тайлах чадвараараа энэ ургамал гайхалтай бөгөөд зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай илүү үр дүнтэй болох нь олон жилийн туршилтаар нэгэнт батлагджээ. Түүнчлэн халгайг бид биеийн эсэргүүцэл сулран бүх төрлийн ужиг хууч хөдлөх өдий цагт хэрэглэбэл эрүүл мэндэд илүү ач тустай.


Халгайнд А, С, К витамин , уураг, эрдэс давс арвин байдаг. Дайны үед цэргүүдийн шархан дээрээ халгай тавьж бооход түргэн эдгэрч байсныг Оросын хэвлэлүүд дээр бичдэг. Одоо халгайг цус тогтооход хэрэглэхээс гадна халгайн ханд нь чихрийн шижин, шамбарам, зүрхний өвчинд сайн нөлөөтэй болох нь мөн батлагджээ