Цэрэн Турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгорыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Нийгэмд болж буй аливаа асуудлыг ил болгож, зоригтойгоор дуугарч чаддаг энэ эрхмийг гадаад нөхөртэй хэмээн шүүмжлэх нэгэн байхад дэмжих нэгэн ч бий. Ямар ч үед түүнийг ойлгон дэмждэг нөхрөөрөө үе үе бахархдаг тэрбээр гэр бүлийн харилцааны тухай “Намайг маш сайн ханьтай, тиймээс өөрийнхөөрөө байж чаддаг гэж хардаг бүх хүнд баярлалаа… Та нар зөв харж…

Гэхдээ нөхрөө нөхөр шиг байлгахад эмэгтэй та өөрөө хамгийн их үүрэгтэй… Амьдралдаа нэг удаа би нөхрөө санхүүгийн дарамтад оруулж, булчин шөрмөс болсон бусад эрчүүдтэй харьцуулж, эсвэл айлын эхнэртэй барьцалдан алт мөнгө шаардаж үзсэнгүй… Бид адилхан л хоосон хононо гэсэн зарчмаар явж… Чи эр учраас илүүг хий гэж тонгочсонгүй… Чи эр учраас биднийг тэжээж тэтгэ гэж илүүг нэхсэнгүй… Зовлон жаргалыг хамтдаа туулна гэж ханилсан л улс… Хэн нь ч хэнээсээ ч илүү гарах юм байхгүй..

Сүүлийн үед эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх тухай их яригддаг боллоо…. Тэр нь дандаа гадна өнгө үзэмж хэлбэр талаас бичигдэх юм… Хүндэлдэг эр нь хаялгатай, ухаантай, гоё биетэй, биедээ арчаатай, бүсгүйгээ ойлгодог гээд л уртаас урт жагсаалт…

Бүсгүй хүн өөрийгөө ойлгох нь ховор… Эрчүүд өөр гарагийнх… Зүгээр л адилхан л биесээ хүндлэхэд бүх юм жигдрэх юмандаа байгаа л байх…” хэмээсэн байна.

Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэж, ганц биеэр байхыг илүүд үзэх хүмүүс олширсон нь үүнтэй холбоотой байж ч мэдэх юм.