Жил бүр ХЭҮК илтгэл гаргадаг.  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-д гэм зэмгүй иргэнийг хэрэгт сэжиглэн хорьж байх үед өвдөөд нас барчихаж, 21 жилийн дараа түүнийг хэрэгт хамааралгүй болохыг тогтоож, ар гэрт нь 710 мянган төгрөг олгуулсан байна. 

Талийгаач А.Б-нь бусдыг санаатайгаар галдан шатааж, онц хэрцгий аргаар амь насыг нь хороосон гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож, 1995 оны 2 дугаар сарын 11- ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа хатги өвчнөөр өвчилж хүндэрсэн 6а түүнийг 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлж эмчлүүлсэн гэх боловч 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1995 оны 3 дугаар сарын 7- ны өдрийн 5 дугаартай актаар “А.Б-ын нүүрний дээд хэсэгт идээт үрэвсэл үүсэж улмаар цусан үржлээр хүндрэн уушгины буглаанууд үүсч хордлого амьсгалын дутагдлаар” нас барсан болохыг тогтоожээ.
Түүнийг нас барснаас хойш 21 жилийн дараа Дорнод аймгийн Прокурорын газраас 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5733 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
…дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00552 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй, оршуулгын тэтгэмжийг тухайн үед авах эрх нь нээлттэй байсан” гэх үндэслэлээр А.Б-ын цагдан хоригдсон хоногт авах цалин 210,000 төгрөг, оршуулгын зардалд 300,000 төгрөг, нийт 710,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 503,604,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож сэтгэл санааны хохирлыг огт барагдуулалгүй шийдсэн.