Өнгө будаггүй зураг шиг эгэл байхсан

Өөрийн улсаа харахаар уйлмаар санагдах юм

Даргадаа долигнож бусдыг дээрлэхсэн

Давчуухан ухаандаа мөнгө бодон суух

Дарга гэх сэтэртэй ч тушаалдаа жижигдсэн

Дээл нь багадаж гүзээ нь томдсон залуус их болж

Хэмжээндээ тохирсон цүнх сайн сонгох хэрнээ

Хажуудаа байх бусдад тохирдоггүй

Хор найруулсан солонгос кино үзэж

Хонзон өшөө авна гэх бүсгүйчүүд их болж

Даавуун өлгий бантанг муу гэж голон

Даяаршил гэж халхавч хийн бусдыг дуурайх болж

Данхтай бор цайг муухай гэж голон

Дарс шимэн үдшээр суух залуучууд олон болж

Үг ярьж үсэг бичихдээ бусдыг өрөвдөж

Үнс шиг болсон сэтгэлээ нууцхаах болж

Үсээ задгайлсан бүсгүйчүүд, морио тарьсан залуучууд

Үүрээр гэртээ харих нь хэвийн үзэгдэл болж

Сэтгэл гэх зүйлийг мөнгөөр хэмждэг болж

Сархад барихгүй бол ажил бүтэхээ байж

Сайд дарга нарт сайн хүн болж харагдаад

Сандал ширээг нь зүлгэх хүнийг тохуурхана

Гадны соёл хэт их дуурайгаад

Гоодож гангарах нь их олшроод

Гаднаа ч дотроо ч Монгол их омогшилгүй

Гандсан цөл болох вий Монгол минь

Дарга тушаал нь хэт олдоод

Даган дуурайсагд нь үлэмж олдоод

Дээрээ ч доороо ч шудрага журамгүй

Дэндсэн улс болох вий Монгол минь

Хэлж байгаагаа хиймээр байхын

Хэтэрхий их ярьмааргүй л байхын

Дээлтэй Монгол минь музейд тавигдаад

Дэргэдэх улсаасаа Монголоо хайх вий……

Ц.Цэкү 2019.04.17