“Энэтхэгийн Их Сургууль нь Энэтхэг улсын Банглор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай 2017-2018 оны хооронд хийсэн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс Энэтхэгийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт “Миний зорилго-миний амьдралд” сэдэвтэй 800-1000 үгтэй эссэ бичих хэлбэрээр шалгаруулна.

Шалгарсан оюутнуудыг сургалтын төлбөрөөс 50 болон 25 хувь чөлөөлнө.

Эссэ хүлээн авах хугацаа: 04.22-06-30

Тэтгэлэгийн дүн: 07.08-нд indra.institute вэб сайтад тавигдана.

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

1. Times New Roman фонтны 12 дээр бичих.

2. Эссэний сүүлийн хуудсанд:

-мэргэжил горилогчийн овог нэр,

-элсэх анги,

-холбоо барих утас,

-имэйл хаяг зэргийг заавал бичих.

3. Эссэг цахим хаягаар явуулах бол info@indra.institute хаягаар илгээнэ үү.

4. Эссэг хэвлэмэлээр илгээх бол Шинэ дөл цогцолбор 5 давхар, S Outlet дэлгүүрийн зүүн талд авчирч өгөх боломжтой.

5. Лавлах утас: 80256060

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт урьж байна

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт урьж байнаЕБС-ийн сурагч болон эцэг эхчүүд та бүхнийг “Энэтхэгийн Их Сургууль”-ийн нээлттэй хаалганы өдөрлөгт ирэхийг урьж байна. Та манай өдөрлөгт ирснээр сургуулийн үйл ажиллагаатай танилцах, олон улсын сургуульд сурахын давуу тал, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, тэтгэлэгт хэрхэн хамрагдах тухай лекторуудын илтгэл зэрэг хүртээмжтэй мэдээллүүдийг авах болно.Хаана: Шинэ дөл цогцолбор 5 давхар, S Outlet дэлгүүрийн зүүн талдХэзээ: 04-р сарын 20-нд 14.00-16.00 хүртэлУтас: 80256060Хөтөлбөр:1. “Энэтхэгийн Их Сургууль”-ийн захирал Ж.Шижир Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагааны нээлт, танилцуулах илтгэл, тэтгэлэгт хэрхэн хамрагдах тухай 2. “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяа “Эрэлттэй мэргэжлийг хэрхэн зөв сонгох вэ” илтгэл3. “Comedy lab”-ын захирал Д.Амартүвшин “Эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх нь” илтгэл4. Асуулт хариултын тэмцээн 5. Бүртгэл авах болон зөвлөгөө өгөх6. Хаалтын үйл ажиллагаа

Posted by Энэтхэгийн Их Сургууль on Wednesday, April 17, 2019

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс