УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булган сэжигтэн, яллагдагчаар татагдан удаа дараа Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа. Тэрбээр лхагва гаригт Тагнуулын байгууллагаас гарч ирээд тамхи татаад явахдаа манай дуран өртсөн юм.