1923 онд Шүүх Явдлын Яамны бичээч Д.Цэрэнпил, Балдан, Цэвээнноров нарын хэсэг хүмүүс Ягюн Улсаас тусламж авч, Ардын торийн эсрэг хуйвалдсан нь Хятад, Япон Улсыг дамжин гурван жил үргэлжилсэн богөөд уг хуйвалдааныг илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авахыг Цэргийн Яамны сайд бөгоөд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатараас ДХГ- ын дарга Д.Балдандорж нарт даалгасан байна. Дэд жанжин Х.Чойбалсан, ДХГ-ын хэлтсийн дарга К.К.Баторун, Д.Доржпалам нар хэргийг шалган баримтжуулах ажлыг удирдаж, Шүүх Яамны сайд Магсаржав, мөн яамны эрхэлсэн түшмэл гүн Төртогтох, Ардын Засгийн газрын төлөоний түшмэл Гончнгдаш, Зүүн хязгаарын сайд Алтангэрэл нарыг хэрэгг холбогдуулан байцаасан юм.

Хилийн чанадад буй Д.Цэрэнпилийн үйл ажиллагааг тандан судлуулахаар Цэргийн бэлтгэлд ажилтай Н.Дугаржавыг цэргийн хэрэглэлийг хувьдаа завшсан хэргээр хоригдон шоронгоос орголоо гэсэн халхавчаар явуулахад Д.Цэрэнпил нь хятад айлд амьдарч байгаад нас барсан, Цэвээнноров нь түүний оронд Японоос тусламж авах ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа хэмээн цуурхал тараан явж байсныг нь тогтоосон байна. Ийнхүү Цэвээнноровыг хилийн чанадад баривчлан устгах тагнуулын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Цэрэнпилийн захидлыг Японы тал хүлээн авсан боловч тусламж үзүүлээгүй юм.