Ард түмний мисс Д.Ариунцэцэг “Хатан Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг миссийн тэмцээнд 2003 онд 15 настай охин оролцож байсныг цөөнгүй хүмүүс мэднэ.

Өсвөр насандаа “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Жаргалантай хөтлөлцөн гүйж явсан Д.Ариунцэцэг насанд дөнгөж хүрэнгүүтээ алтны магнатын тогоог барьсан. Топ модель Д.Пүрэвсүрэнгийн орыг шууд эзэлсэн Д.Ариунцэцэг Мянганбаяраас Хайрмаа нэртэй охинтой болсон.

Харин 3 жилийн өмнөөс “баян” Базарын ээлжит эхнэрээр сонгогдож, хамтдаа амьдрах болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нам гүм байсан мисс маань Хайрмаа охиноо охин, хүү хоёр ч дүүтэй болгоод авчээ.

Түүний нөхөр  “Баян” Базараагийн хувьд анх МУГЖ Д.Оюунтүлхүүртэй нижгэр хурим хийж, Анда нэртэй хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд, “Баян” Базараа энд уул уурхайн бизнесээ дөнгөж эхэлж байсан болохоор Япон явах завгүй тусдаа амьдарсаар тэд тус тусынхаа амьдралыг замыг сонгосон билээ.

Түүний дараахан 2010 оны үед Базараа Төрийн соёрхолт Д.Болдын “Захидал” дууны клипэнд тоглодог хөөрхөн охин Э.Оюутай хамтдаа амьдарч хүүтэй болсон. Гэвч Э.Оюу Базар хоёрын амьдрал удаан үргэлжлээгүй. Э.Оюуг Базарын гэрээс явсан уу үгүй юу Д.Ариунцэцэг том охинтойгоо Санзай дахь эдлэнд нь ирж амьдрах болсон гэдэг. “Баян” Базартайгаа нэр холбогдсоноос хойш Ард түмний мисс Д.Ариунцэцэг ч нам гүм байх болсон.

Ямартаа ч, гурван хүүхдийн ээж мисс бүсгүй маань урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй болжээ.