Өргөө” кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema awards-2019” ёслолын ажиллагаа өчигдөр орой /2019.05.02/ 18.00 цагаас Шангри-Ла зочид буудалд боллоо.

Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар “Фантастик” продакшин “Байтаг богд” уран сайхны киногоороо “Солиот эх”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Амьдрал”, “Приусын босс”, “Нинжин сэтгэл”, “Миний нууц”, “Говийн домог”, “Ээжийн дайсан-2”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Bad angel”, “Single ladys 3”, “Mongolian connecion” гэх мэт уран бүтээлтэй өрсөлдөж 100 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. “Фантастик” продакшны хамт олонд халуу баярыг хүргэе.

Мөн энэхүү ёслолын ажиллагаанд “Холливуд Монголд” анхдугаар наадмын хүндэт зочноор уригдсан Холливудын 16 уран бүтээлч оролцож, монголын уран бүтээлчдэд шагнал гардуулснаараа онцлог байлаа.