Англи хэл сурах нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон сургуулиудад боловсрол, мэдлэг олж авах боломж бөгөөд ирээдүйд ажил, мэргэжил, амьдралдаа амжилт гаргах хамгийн чухал чадвар юм. Англи хэлний чадварууд тэр дундаа бичгийн чадварыг сайтар эзэмших нь хувь хүнд маш том боломж, үүд хаалгуудыг нээж өгч байдаг. Тухайлбал сургуулийн өргөдөл маягт бөглөх, өөрийн намтар түүхийг бичиж, өөрийгөө англи хэл дээр бичсэн танилцуулга нь та өөрийгөө хэн бэ? гэдгийг илэрхийлсэн томоохон үзүүлэлт болж байдаг. Үүнийг зарим үед эссэгээр илэрхийлэх шаардлагууд гарч ирдэг. Эссэ гэдэг нь таны англи хэлний боловсрол мэдлэгийг дүгнэхээс гадна таныг хувь хүний зүгээс таньж мэдэх хамгийн том шалгуур болж байдаг. Иймээс англи хэл дээр эссэ бичиж сурах 7 шалгаантай танилцъя.

1. Англи хэлний академик шалгалтанд өндөр оноо авах боломж

Хэрвээ англи хэлний IELTS, TOEFL шалгалтуудын аль нэгийг өгөх гэж байгаа бол эссэ бичих нэгэн даалгаварыг шалгалтын үед заавал хийх хэрэгтэй болно. Хэдийгээр бусад чадвар дээрээ хангалттай оноо авахгүй байсан ч англи хэлний эссэ бичих бичгийн чадвар таны оноог өсгөх хамгийн том боломж.

2. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын боловсролыг тэтгэлэгтэйгээр олж авах боломж

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудад тэтгэлэгтэйгээр сурахын тулд англи хэлний хангалттай оноотой байхаас гадна өөрийгөө танилцуулсан эссэ бичих шаардлагатай болдог. Энэхүү эссэ нь таныг хэн бэ гэдгийг илэрхийлж, ирээдүйн зорилго тэмүүлэлийг чинь харж, түүндээ хүрэх боломж чадвартай хүн эсэхийг тогтоож байж өөрийн сургуульдаа тэтгэлэгтэй сурах урилга явуулахыг шийддэг.

3. Засгийн газрын тэтгэлэгүүд

АНУ, Европ, Азийн засгийн газрын тэтгэлэгүүдийн шалгуурт мөн англи хэлээр эссэ бичих ордог. Англи хэлээр бичсэн эссэ нь шалгарсан эзэд хэдэн зуун мянган ам долларын тэтгэлэг хожих эрхээ олж авдаг гэхээр гайхалтай байгаа биз.

4. Сурч байх хугацаандаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдэх арга зам

АНУ-ын бизнесийн байгууллага, компаниуд, мужууд суралцаж буй оюутнуудынхаа дунд өндөр биш дүнтэй ч тэтгэлэгт эссэ бичих уралдаануудыг зарладаг. Шагналын дүн нь $200-$10,000 байна. Энэхүү мөнгөн шагналыг хожсон оюутнууд өдөр тутмын амьдралын зардалаа санхүүжүүлэх, оюутны сургалтын төлбөр болон сургалтын төлбөрийн зээлээ төлөхөөс гадна сайн эссэ бичдэг оюутнууд сургуулиа төгсөхдөө $20,000 хадгаламжтай төгсдөг тохиолдолууд байдаг.

5. Хичээлийн гэрийн даалгавар, бие даалтуудыг толгойны өвчингүй хийх чадвар

Гадаад оронд суралцахад их хэмжээний бичих гэрийн даалгавар, бие даалтуудыг өгөгдөх бөгөөд англиар сайн бичиж, өөрийн санаа бодлоо илэрхийлж бичиж сурсан байхад хичээл бүрийг амжилттай даван туулахад таны эзэмшсэн бичгийн чадвар их хэрэг болно шүү.

6. Сургуулиа амжилттай төгсөх боломж

Олон арван хичээлийн дараа сая нэг сургууль төгсөх цаг болоход хамгийн том даваа бол сурсан мэдсэнээ баталгаажуулж, бичгээр илэрхийлэх томоохон төслийн даалгавар өгөгдөнө. Англи хэлний бичгийн чадвараа сайтар эзэмшсэн байхад үүнийг санаа зоволгүйгээр хөнгөн даваад гарч, сургуулиа амжилттай төгсөх болно.

7. Боловсон хүчний хүчтэй өрсөлдөгч байх

Гадаад оронд өндөр боловсрол эзэмшсэнийхээ хэргийг гаргаж, хүссэн ажилаа олоход хамгийн түрүүнд та өөрийнхөө талаар мөн л бичгээр илэрхийлэх хэрэгтэй болно. Англи хэлний бичгийн соёл, чадварыг гарамгай эзэмшсэн байх нь таныг өрсөлдөгчдөөсөө хэд дахин илүү давуу талтай байхыг тодорхойлох болно.

Энэ бүхний дараа англи хэлний бичгийн чадвараа хэрхэн сайжруулах болон эссэ хэрхэн бичиж сурах талаар дараагийн зөвлөгөөг танд блогоороо дамжуулан удахгүй хүргэх болно.