Лууван нь А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Лууван нь тослог арьсанд гайхалтай нөлөөлдөг. Унжсан арьсыг чангалж тэжээл өгнө.

ЛУУВАНГИЙН 5 АЧ ТУС

Лууван нь антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Үрчлээний эсрэг байгалийн эмч ч гэж лууванг нэрлэж болно.

Лууван нь арьсыг чийгшүүлнэ.

Лууванд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд арьсны эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцоно.

Арьсны идээт үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Дархлааны системийг дэмжиж, элдэв халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Батгатай арьсны луувантай маск

1 цайны халбага лууван

1 цайны халбага зөгийн бал

1/2 шинэхэн лимоны шүүс

Луувангаа хэрчээд жижиглэн 10 минут зөөлөртөл нь чанана. Бэлэн болсон луувангаа нухаад үөгийн бал, лимоны шүүсээ нэмж маск бэлтгэнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20-30 минутын дараа бүлээн усаар угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Зөгийн бал, лимон нь бактерийн эсрэг, үрэвслийг эсрэг үйлчилгээтэй. Энэ нь батга үүсгэх бактерийг устгаж, үрэвслийг намдаана.

Нөсөөтэй арьсны луувантай маск

1 цайны халбага луувангийн нухаш

1 цайны халбага нунтаг sandalwood

1/2 шинэхэн лимоны шүүс

Луувангаа хэрчээд жижиглэн 10 минут зөөлөртөл нь чанана. Бэлэн болсон луувангаа нухаад үөгийн бал, лимоны шүүсээ нэмж маск бэлтгэнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20-30 минутын дараа бүлээн усаар угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Sandalwood , лимон нь байгалын арьсны эд эсийг нөхөн сэргээгч ба нөсөө толбыг арилгахад үр дүнтэй.

Гэрэлтсэн, өнгөлөг арьстай болгох луувангийн маск

1 цайны халбага луувангийн нухаш

1 цайны халбага тараг

1/2 шинэхэн лимоны шүүс

Луувангаа хэрчээд жижиглэн 10 минут зөөлөртөл нь чанана. Бэлэн болсон луувангаа нухаад үөгийн бал, лимоны шүүсээ нэмж маск бэлтгэнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20-30 минутын дараа бүлээн усаар угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Тараг болон лууван нь арьсыг маш сайн чийгшүүлдэг бөгөөд арьсыг цайруулж, толигор болгоно.