Цагийн сайханд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж, аавын хаалга татсан улс төрч бол Ц.Батбаяр.  Аавын хаалга татсан ч гэсэн намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог  бөгөөд намынхан нь харин түүнээс цэрвээд байдаггүй юм билээ.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгасан.  Ц.Батбаярт 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.1 жилийн хорих ял оноосон юм.  Хэдийгээр суллагдах хугацаа нь 2016 о оны наймдугаар сард дуусах байсан ч хуульд заасны дагуу засрал хүмүүжил сайн, төлбөрийн өргүй байсан тул 2015 оны 10-р сарын 05-ны өдөр Төв аймгийн шүүхэд хэлэлцэж, ийнхүү тэнсэнгээр суллах шийдвэр гарган суллаж байсан юм.