Би эхнэртэйгээ хааяа муудаж сайдсаныхаа дараагаар чи надтай үлдсэн амьдарлаа өнгөрүүлэх үү гэж асуухаар эхнэр маань тоглоом шоглоомоор, харин л дээ сайн бодохгүй бол бас болохгүй юм бишүү гэж хэлдэг юм. Харин ингээд аялж явж байхдаа чи надтай үлдсэн амьдарлаа өнгөрүүлээч гэхээр бодох ч үгүй за гэж хариулдаг.

Энэ бол уг нь асуух ч шаардлагагүй хариулах ч шаардлагагүй асуулт хариулт байх ….

Анх эхнэртэйгээ суухдаа гуйж гуйж суусны дараагаар олон хүүхэд шуухадтай болчхоод одоо энэ яав л гэж гээд өөрөө хаан хэвээрээ үлдээд хатнаа боол болгож буй хувиа хичээсэн мухар үзэл гэж би боддог

Нөхөр тэгдэг найз нөхөдтэйгөө дуртай тоглоомоо тоглоод эсвэл ууж идээд стрессээ тайлчихдаг. Тэгээд эхнэр нь стрессдэхээр, бүх зүйл сайхан байхад юундаа стресстээд байгаа юм бэ гэдэг. Эмэгтэй хүн бүр эрэгтэй хүн шиг ууж идээд тоглоом тоглоод стрессээ тайлчихдаггүй.

Зарим эмэгтэй хүн ууж идээд стрессээ тайлдаг гэж боддог боловч эмэгтэйлэг шинж чанараа алдаж эхэлдэг гэдгээ анзаардаггүй. Архи их уудаг эмэгтэй хүн ерөөсөө яагаад ч эмэгтэйлэг харагддаггүйг хүн бүр мэдэж байгаа.

Эмэгтэй хүн бүр байгалиасаа л үргэлж эрэгтэй хүнээр гуйлгаж байж сая жинхэнэ бүсгүй хүний энхрий ялдам чанар үзэсгэлэн гоогоо авч үлдэж чаддаг

Би унаган багын 4 найзуудаа гомдоохоос огт эмээдэггүй

Харин 4 хүүхдийн ээж болох уулын дэргэдэх ус шиг сайхан эхнэрээ том жижиг, санаатай санаандгүй зүйл дээр гомдоочих вий гэхээс л эмээдэг

Учир нь эхнэрээ үргэлж баярлуулдаг хүнийг л жинхэнэ эр нөхөр гэж хэлдэг

Ер нь бол эмэгтэй хүн гэж байж байж эрэгтэй хүн гэдэг зүйл бий болдог

Дан эрчүүд байгаа газар найз нөхөд л гэсэн нэр томъё хэрэглэгддэг

Цаашлаад дан эрчүүд ноёрхолсон газар авилгал хээл хахуул цаашлаад дайн дажин л дэгдэхээс хэтрэхгүй гэдгийг одоогийн улс орны маань нөхцөл болоод дайн байлдаантай байгаа газруудыг хараад хэн ч төвөггүй ойлгох байх

Нөхөр гэхээр нэг тийм айхтар том шалтаг тавьдаг даа. Амьдрал босгох гэж зүтгэж ядарч байхад шал хэрэггүй намайг хайрлаач гэдэг зүйл хүнээс хүсэж зовоогоод гэдэг. Яг үнэндээ ямар ч хайргүй, ямар ч аялалгүй амьдарлыг босгохоор ямар амьдрал болдог гээч идэхийн төлөө амьдрал гэж тэр амьдралыг хэлдэг юм

Дайн тулаан, картын барааны үед л хүмүүс идэхийн төлөө амьдардаг байсан юм.

Хүн бүр машин унаж үнэтэй шатахуун хэрэглэж байгаа өнөө үед зөвхөн идэхийн төлөө амьдарна гэвэл дэндүү харалган явдал болох юм. Тэгээд л би шал хэрэггүй зүйл мэт боловч заавал аялж шал хэрэггүй асуулт мэт боловч эхнэрээсээ заавал чи надтай үлдсэн амьдарлаа өнгөрүүлээч гэж гуйдаг юм

Хайрын хаан нь хайрынхаа хаанаараа

Хайрын хатан нь хайрынхаа хатнаараа амьдрах амьдрал л хамгийн сайхан нь

Худлаа гэвэл надаас биш эхнэрээсээ асуугаарай залуусаа