“+17” инээдмийн цуврал киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад буй жүжигчин У.Цогтбаяр угтаа бол хошин урлагийн “Эмоци” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан. Нэр хүнд нь өсч, олонд танигдаад ирэхээрээ хамтлагаа орхидог бусад “Од”-ын жишгийг тэрбээр эвдсэн гэж хэлж болно. Инээдмийн цуврал нь Монголдоо ашиг орлогоороо тэргүүлж байгаа Цогтоогийн хувьд харин ч “Эмоци”-ийнхоо уран бүтээлүүдэд түлхүү оролцох болсон бөгөөд хамт олондоо нэлээд нэр хүндтэй байдаг.

Жүжигчин залуутай зэрэгцэн олны анхаарлыг татаж байгаа хүн бол түүний үзэсгэлэнт гэргий З.Хүслэн юм. Удахгүй хоёр дахь үрээ өлгийдөн авах гэж байгаа хосууд манай дуранд өртөв.